Манай өмнөд хөрш Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ онд таамаглаж байснаас бага зэрэг өндөрөөр өсөх төлөв ажиглагдаж эхэллээ. Тус улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 8-р сард 10.2 хувиар өссөн нь сүүлийн 17 сарын турш дах хамгийн өндөр өсөлт байлаа. Мөн тус улсын мөнгөний нийлүүлэлт (M2) 8-р сард 14.7 хувиар, шинэ зээлийн хэмжээ өмнөх 7-р сараас 2 дахин ихээр буюу 257 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Импортын хэмжээ буурч, экспортын хэмжээ нэмэгдэж байгаа зэрэг нь тус улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөллийг үзүүлж байна. Олон улсын нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хурдсах төлөв ажиглагдсантай холбоотойгоор өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн байна. Тухайлбал: 3-р улиралд 7.3 хувиас нэмэгдэж 7.7 хувь, 4-р улиралд 7.0 хувиас нэмэгдэж 7.4 хувь болон өснө гэсэн прогноз байна.
Сэтгэгдэл ( 0 )