Метр квадрат нь нэг саяын үнэтэй байр баригдах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай байрны үнийг тогтворжуулж, нэг метр квадратыг нь нэг сая төгрөгөөр худалдаж авах боломжтой болгоно гэх мэдэгдлийг өнгөрөгч гуравдугаар сард хийж байсан. ОССК-ийн захирал А.Гантулга энэ талаар  “Гурван сарын хугацаанд бид өөрсдийн хүрээнд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар нэг метр квадратыг нэг сая төгрөгт багтаан орон сууц барих боломжтой гэж дүгнэсэн. Энэ хугацаанд гүйцэтгэгч таван компани надтай уулзсан. Тэд метр квадратыг нэг сая төгрөгт багтаан орон сууц барих, түүнээс бага өртөгтэйгээр орон сууц барих боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн бид Буянт-Ухаагийн ойролцоо 1764 айлын хороолол барих төсөл хөтөлбөрийн ажилтай танилцлаа. Үүнийг зардал мөнгө, бондын мөнгийг тооцоод үзвэл 950-1,4 саяд багтах тооцоотой байгаа”  гэж байсан.

Тэгвэл Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслөөр Буянт-Ухаа орон сууцны хороололд 15000 өрхийн  / 60000 хүн ам / хэрэглээг хангах цэвэр, бохир усны болон дулаан цахилгаан хангамжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Хэдийгээр О.Магнай нарын хэлж яриад байгаа хотхон нь яг энэ биш ч, үнэ нь хямдрах нөхцөл байгаа гэж үзээд байгаа байршилд баригдаж буй нь анхаарал татаж байна.

Түүнчлэн энэ оны 11 дүгээр сарын 1 гэхэд дуусах ёстой Буянт-Ухаа орон сууцны хорооллын дулааны шугам сүлжээний ажил, цэвэр усны инженерийн шугам сүлжээ, бохир усны шугам сүлжээ, гадна цахилгааны шугам сүлжээний ажлуудтай Барилга, Хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан газар дээр нь очиж танилцжээ.

200 га талбайг хамарсан Буянт-Ухаа орон сууцны хороололд инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд 57 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 8 төрлийн ажил хийгдэхээр батлагдсан байна.  Үүнээс 7 ажил одоогийн байдлаар эхлээд байгаа аж.

Буянт-Ухаа орчимд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдсанаар орчин үеийн тохилог 15000 айлын орон сууцны барилга, 7500 хүүхдийн сургууль, 3750 хүүхдийн цэцэрлэг, 60 ортой ахмадын эмнэлэг, өдөрт 1315 хүнд үзлэг хийх өрхийн эмнэлэг, 300 эхийн төрөх эмнэлэг, төрийн байгууллагууд,  их сургууль болон спорт цогцолборын 5-21 давхар бүхий барилга обьект шинээр баригдах бололцоо бүрдэх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
но(182.160.0.158) 2013 оны 09 сарын 17

ҮГҮЙ

0  |  0
a(202.70.42.34) 2013 оны 09 сарын 17

hiij chadaj l bwal bolj l bn

0  |  0
guest(202.126.89.251) 2013 оны 09 сарын 17

saihan l bna bugd barigdchwal

0  |  0
guest(202.126.89.251) 2013 оны 09 сарын 17

saihan l bna bugd barigdchwal

0  |  0
Top