Ам.доллар арай л намжив

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, юань худалдан авах, худалдах санал ирүүлсэн ч, төв банк  арилжаанд оролцсонгүй. Монголбанкны валютын зарласан ханшийг харахад 1 ам.доллар 1,683.62  төгрөгтэй тэнцүү байна. Харин арилжааны банкуудын ханшийг харахад Худалдаа хөгжлийн банкны ам.доллар авах ханш  1,652, зарах ханш 1,692 төгрөг байгаа бол Хаан банкны авах ханш мөн 1652 төгрөг, зарах ханш 1692 төгрөг байна.

Тэгэхээр төв банк өнөөдөр валютын арилжаанд оролцоогүй нь валютын ханшийн чангаралт  өмнөх өдрүүдээс буурч байгаатай нэг талаас холбоотой биз.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.169) 2013 оны 09 сарын 18

Дээрхээс харахад манай банкууд Монгол банкны зарласан ханшнаас яамагт ундур ханш барьж татвараас гадуур ченжтэй холбоотой монго угаадаг нь харагдсаар байхад Санхуугийн хорооны дарга Баярсайхан ченжуудыг хамгаалсан ярилцлага угч байна хяналтаас гадуур их хэмжээний мунгу эргэлдэж суйрэл дагуулах болсныг олж харахгуй байна

0  |  0
Top