Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг.  Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, юань худалдан авах саналаа өгчээ. 

Харин Монголбанк энэ удаагийн валютын арилжаанд оролцоогүй байна.  Мөн арилжааны банкууд төгрөгийн своп, ам.долларын форвард хэлцэл хийх санал ирүүлснийг Монголбанк саналыг хэсэгчлэн биелүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top