Улсын эдийн засгийн мэдээллийг хүргэе. Жилийн инфляци 2013 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувьтай байна. Суурь инфляци 8 дугаар сарын байдлаар жилийн 9.6 хувьтай байна.
Мөнгөний нийлүүлэлт 2013 оны 8 дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 321.4 тэрбум төгрөгөөр буюу 4.0%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 1413.0 тэрбум төгрөгөөр буюу 20.2%-иар өсч 8410.1 тэрбум төгрөгт хүрчээ.
8 дугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 22.39%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 0.29 %-иар буурчээ.
Нийт хадгаламж 8 дугаар сарын байдлаар 5368.5 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.6%-иар өсчээ.
Үүнээс төгрөгийн хадгаламж 3970.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 1.1%-иар буюу 43.2 тэрбум төгрөгөөр буурсан бол, өмнөх оны мөн үеийнхээс 889.5 тэрбум төгрөг буюу 28.9%-аар өссөн үзүүлэлттэй байна.
2013 оны 8 дугаар сарын эцэст нийт зээлийн өрийн үлдэгдэл 9783.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх сарынхаас 665.4 тэрбум төгрөгөөр буюу 7.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 3108 тэрбум төгрөгөөр буюу 46.6 хувиар өссөн байна.
Гадаад цэвэр актив өмнөх сараас 130.6 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 829.6 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар буурч 2273.1 тэрбум төгрөг болов.
Сэтгэгдэл ( 0 )