Монголбанк 7.0 сая ам.долларыг худалдан авав

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 19

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдах санал ирүүлсэн байна. Тиймээс Монголбанк энэ удаагийн арилжаагаар 7.0 сая ам.долларыг 1652.0 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдан авчээ. Харин банкууд своп, форвард хэлцэл хийх санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй байна. 

Валютын дуудлага худалдааны тухай

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.168) 2013 оны 09 сарын 20

Улс төртэй холбоотой хяналтаас гадуур их мөнгө валютын ханшийн тоглолт хийсэн. Энэ нь өсөлтийн үед Монгол банкнаас доллараас 2 дахин их хэмжээний юань борлуулсанаар илэрч байна. Мөн манай импортын 70-80% нь Хятадаас болохоор доллар худалдааны эргэлтэнд нөлөөхгүй ЮАН-ыг манайд чөлөөтэй хөврүүлдэг болсон. Мөн одоо мэдээлэл харилцаа нээлттэй болсон үед ГААЛИЙН ТАТВАРЫГ зөвхөн доллараар жишдгийг боливол долларыг шүтэх багасна...тухайн барааг аль улсаас ямар мөнгөн тэмдэгтээр тооцсныг үндэслэл болгох нь зөв

0  |  0
Top