7821 иргэн зээл авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 21

Орон сууцны ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16080 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 449.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 471.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 7821 иргэнд 443.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top