Ипотекийн зээл банкуудад хэрхэн хэрэгжиж буйг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 23

 

Монголбанк арилжааны банкууд хамтран орон сууцны ипотекийн зээл олгож эхлээд хоёр сар болох гэж байна. Одоогийн байдлаар эхний 48 хоногт өмнө нь олгосон зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкуудад ирснээс банкууд 16080 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, 449.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ. Түүнчлэн иргэд 471.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 7821 иргэнд 443.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоод байгаа ажээ. 
 Тэгвэл “Хас” банк орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө 60 хувь болгосон гэх мэдээлэл байгаа юм. Үүн дээр Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ “Орон сууцны ипотекийн зээл үргэлжилнэ. Санаа зовох зүйлгүй. Ямар нэгэн асуудал байхгүй” хэмээн мэдээлсэн. Тэгвэл найман хувийн орон сууцны ипотекийн зээл банкуудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар холбогдох байгууллагууд шалгалт хийж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би баян Монгол хүн(202.126.91.173) 2013 оны 09 сарын 23

Энэ зээлд G хороололынхон /гэр хороолол/ хамрагдах боломж бараг алга байна лээ ш дээ. Гэр бүлийн гишүүний нэг ажил хийж нийгмийн даатгалаа төлдөг. нэг нь хувиараа улирлын чанартай барилгын туслах ажилтан хийж байгаа гэхэд төлбөрийн чадваргүй юм байна гээд банкууд хамруулахсонирх олгүй байдаг юм биш үү. Энэ зээлийн талаар судлахад тиймэрхүү зүйл хэлж байсан.

0  |  0
Top