Монголбанк өнөөдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас найман сая ам.долларыг 1615 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдан авлаа. Түүнчлэн банкуудаас ирсэн своп, форвард хэлцлийн саналуудыг биелүүлээгүй байна. Монголбанк өнгөрсөн долоо хоногт мөн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас долоон сая ам.долларыг худалдан авсан. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм байна.
Сэтгэгдэл ( 0 )