Шатахуун импортлогчид түлшний үнээ 50 төгрөгөөр нэмэх нь тодорхой болжээ. “Магнай трейд”-ийн клонкууд түлшнийхээ үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмж байгаа юм байна. Ер нь бол клонкууд энэ долоо хоногт зохиомол хомсдол үүсгээд байна гэх мэдээлэл байсан. Баянбүрдийн тойргийн “Жаст Ойл” –ийн клонк 10 литрээс илүү хэмжээгээр бензин худалдахгүй байсан юм.
Импортлогчдын хэлж буйгаар ам.долларын ханшийн чангаралт нь бензиний үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд хүргэлээ гэж байна. Өнгөрөгч оны нэгдүгээр сард шатахууны үнэ нэмэгдэхэд импортлогчид болоод салбарын яамнаас ам.долларын ханш төгрөгийн эсрэг хэт чангарсантай холбон тайлбарлаж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
pizdu nuud ard tumneer arai denduu togloj bna daa
ZA DAA BVGD L HUDALCH BOLJ DEE ERONHII SAID NI HVRTEL HED HONGIIN OMNO HUDALAA HELSEN BOLJ BH SHIG BN DOOO