“ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогцолбор байгуулах төслийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Төслийн хүрээнд шинэчлэгдсэн БЗК-75 зуухны үнс, шороо зайлуулах хэсгийн техник, технологийн өөрчлөлтийн ажлын үргэлжлүүлэх хугацааг нэг сараар сунгаж, явцын талаарх үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Уул уурхай болон Эрчим хүчний сайд нарт даалгажээ. Хэрэв хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр байгуулагдчихвал Улаанбаатарын утаа тодорхой хэмжээгээр буурах төдийгүй хэрэглэгчидэд ч хөрөнгө мөнгөний хэмнэлт гарах юм.
Сэтгэгдэл ( 0 )