Сүүлийн үед эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалд Монголбанкыг буруутгах хүн олон байгаа юм. Тэгвэл Монгол улсын гадаад валютын нөөц, Монголбанк засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон “Чингис” бондын зарцуулалт зэрэг асуудлаар төвбанкыг ийнхүү шалгахаар болсон билээ.
Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооноос манай улсын мөнгөний бодлогыг зохицуулж байдаг төвбанкыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Г.Уянга, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт нар багтсан юм. Долларын ханш огцом өссөн, зах зээлд их хэмжээний төгрөг шахсан мөн албан тушаалтнууд нь өөр өөр статистик үзүүлэлт ярьж байсан нь Монголбанкыг ийнхүү шалгахад хүргэж байгаа юм. Тэгвэл тэд өнөөдрөөс ажлаа эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Шалгах хэрэгтэй. монгол улсын мөнгөний бодлогыг барьж байх газар дэндүү хариуцлагагүй хандаж байгаа. Комиссын гишүүдэд амжилт хүсье. хамаг алдаа эндэгдлийг нь гаргаж, сургамж болгоорой
shalgahkomiss naldart s baayrstogt uaynga narzohisongvi daalgawar bnaa