“Жаст”, “Магнай трейд” компаниуд өрсөж үнээ нэмснийг О.Магнай та мэдэж байгаа юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

“Жаст”, “Магнай трейд” компаниуд АИ-92 автобензиний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр албан ёсоор нэмэхээс өмнө ийм мэдээлэл байгаа талаар бид дуулгаж байсан. “Жаст” Ш.Батхүүгийнх биш бол  “Магнай трейд”-тэй нэг байгууллага болсон учраас МТ үнээ нэмж байгаа тул нэмж байгаа нь тодорхой.Магнай трейдийн зүгээс шатахууны үнийг нэмэх болсон шалтгаанаа ам.долларын ханшийн чангаралттай холбон тайлбарлаж байсан. Гэтэл Уул уурхайн сайд хэлэхдээ валютын ханш савлагаас төрийн зүгээс зохицуулсан учраас шатахууны ханшид хөдөлгөөн ороогүй, ер нь бол орохгүй гэсэн. Гэтэл Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэн “Жаст”, “Магнай трейд” компаниуд үнээ нэмсэнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ тэднийг тэвчээргүй загналаа л гэж байна. Уг нь тус газраас энэ сард шатахууны үнэд зохицуулалт хийх асуудал яригдаж байгаа юм байна. Харин О.Магнай даргаар удирдуулсан ШӨХТГ-ын зүгээс зарим компаниуд ийнхүү үнээ нэмчихээд байгаа асуудал дээр тоймтой хариуг өгч чадахгүй байна.

Өнгөрөгч оны нэгдүгээр сард импортлогч компаниуд санаа нийлэн шатахууны үнийг 230-260 төгрөгөөр нэмж дуулиан дэгдээж байв. Тэрхүү бухимдлын мөрөөр ШӨХТГ-аас үнэ нэмсэн асуудлыг хянаж нягтлаад импортлогчид үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн хууль бус хэрэг явдал болжээ гэсэн дүгнэлтэд хүрч, улсын байцаагч 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч тухайн үеийн удирдлага, зөвлөлийн гишүүд “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй асуудал” хэмээн үзэж уг торгуулийг хүчингүй болгож байсан билээ. Харин О.Магнай тус газрын дарга болсныхоо дараа  экс дарга нарынхаа  тэрхүү үйлдэл нь хууль бус шийдвэр хэмээн үзэж тэдний хүчингүй болгоод байсан уг шийдвэрийг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуулинд заасны дагуу тус компаниудыг өмнөх жилийн нийт ашгийн зургаа хүртэлх хувиар тооцолгүй олсон нийт ашгийнх нь 1,5-2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгууль ногдуулсан юм.

Эх сурвалжийн хэлснээр бол импортлогчдыг зүгээр байхад нь ийм их мөнгөөр торгохгүй бөгөөд тэдний үгсэн хуйвалдсан хурлын протокол нь хүртэл олдсон. Өөр бусад баримт ч бий гэж байсан. Харин  импортлогч компаниудын удирдлагууд бол яасан ч торгууль төлөхгүй гэцгээж байлаа. Тэдний хувьд төв банк ам.долларын ханшийг тогтвортой барьж чадсан бол шатахууны үнэ өсөлтийг арай бага хэмжээгээр шийдэж болох байсан гэх зүйлийг ярьж байсан ч, импортлогчид торгуулиа төлөөд эхэлсэн байдаг. ШӨХТГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу “Сод Монгол” ХХК, “Петро жамп” ХХК, НИК ХХК, Жаст ойл ХХК, Ойн бирж ХХК, Магнай трэйд ХХК, Шунхлай ХХК-удад ногдуулсан торгуулийг эргүүлэн төлөх шүүхийн шийдвэрийн ажиллагаа явагдаж одоогийн байдлаар “М Ойл” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трейд” ХХК-иуд торгуулийн мөнгөн дүнгийн эхний хэсгээс төлж эхэлсэн гэх мэдээлэл бий. Харин төлж дууссан гэх мэдээлэл одоогоор алга байна. Тийм байтал импортлогчид дахиад л үнээ нэмэх аяныг эхлүүлж байна.

Нэг зүйлийг тодотгоход О.Магнай дарга шатахууны үнийн өсөлт нь төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд явж байгаа хэмээн ярьсан байгаа. Тэрээр “ Манай улсын хэмжээнд жилдээ нэг сая тонн орчим нефтийн бүтээгдэхүүн импортлож хэрэглэдэг. Үүний 65 орчим хувь нь дизель түлш, 25 хувь нь бензин, 10 хувь нь А-80 байдаг. Монгол улсад хэрэглэж байгаа бензин борлуулалтын 55 хувийг уул уурхайн компанийн бөөний худалдаа эзэлдэг. Үлдсэн 45 хувь нь иргэдэд жижиглэнгийн худалдаа байдаг. Тиймээс шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд Монгол улс уул уурхайн орон учир гаднаас оруулж ирж байгаа  шатахууны үнэ уул уурхайн компаниудад  зах зээлийн журмаар явна. Харин иргэдэд хүрч байгаа бензиний үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа. Тиймээс жижиглэн бөөн гэж хоёр хуваагаад  тусдаа бодлого баримтлахаар болсон.  Үүний хүрээнд Засгийн газар болон Монголбанк дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөрт нефтийн компаниудад 83 тэрбум 492 сая төгрөгийн, жилийн 3.8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгосон. Энэ зээлийн гол зорилго нь жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах.Тэрнээс биш нийт нефтийн компаниудыг дэмжих гэж олгож байгаа зүйл биш юм. Дизель түлшний хувьд 70-80 хувь нь бөөнөөр зарагддаг.  Тэгэхээр үлдсэн 20 хувийг иргэд худалдан авч байгаа учир энэ хоёр зах зээлийг салгаад бөөнөөсөө ашигтай олон жижиглэнг хэвийн борлуулах. Энэ хоёрын балансаар нефтийн компани ашигтай ажиллах бодлогод шилжиж байгаа.

Энэ шинэ бодлогын хүрээнд  компаниудыг цочирдолд оруулахгүйн тулд эхний ээлжинд энэ 83 тэрбумын зээлийг олгож байгаа. Мөн валютийн ханшны эрсдэл байхгүй болгож гэрээ хийсэн. Хэрвээ  өнөөдөр дээрх арга хэмжээг аваагүй байсан бол ОХУ-аас орж ирэх хилийн үнийн өөрчлөлтийг тооцоод үзэхэд нефтийн үнэ 210 төгрөгөөр нэмэгдэх байсан. Засгийн газраас  бодлого хэрэгжүүлэн арга хэмжээ авсаны үр дүнд 50 төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ тогтсон үнэ нь тавдугаар сарын 20-доор тогтсон үнэ. Өөрөөр хэлбэл сүүлийн долоон сарын турш нефтийн үнэ хөдөлгөөнд ороогүй.  Ингэж  Засгийн газрын баримталсан бодлогын үр дүн ашигтайгаар гарч байна.” хэмээн ярьсан.

Тэгвэл нөгөөх засгийн баримталсан бодлогын үр дүнгээр тогтвортой байна гээд байсан нефтийн үнэд нь хөдөлгөөн ороод эхэлж байна. Угаас хөдөлгөөн оруулах зохицуулалтыг энэ сард эвтэйхэн хийх гэж байтал нь “Жаст”, “Магнай трейд” компаниуд өрсөж үнээ нэмж дуулиан дэгдээчихээд байгаа янзтай. Газрын тосны газрын зүгээс бол түлшний үнийг нэмэхийг угаас мэдэж байж. Харин О.Магнай дарга мэдэж байсан эсэх нь одоогоор тодорхой бус байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.10.150) 2013 оны 10 сарын 03

Энэ бол улс төрийнхэн л ингэж эдийн засгийг хямруулах гэсэн оролдлогын нэг ҮНЭ ТОГВОРЖУУЛАХ гээд урьдчилан доллар хямдаар нийлүүлсэн байхад нэмэж байна шүү дээ. Ийм далд явуулгатай холбооьой шудрага үйлчилгээ явуулж чадахгүй байгаа КОМПАНИУДЫН зөвшөөрлийг цуцлаад хаах ёстой? Олон нийтийн эрх ашгийг төлөөлж байдгийн хувьд зарим үед хатуу алхам хийж байвал ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОГЧИД ЦӨӨРНӨ. Алтанхуяг ерөнхий сайдыг аливаа явуулгын эх үндсийг ил зарлаад ирэхээр иймэрхүү явуургүй алхамууд больчхоод байгаа нь саяын долларын ӨСӨЛТӨН дээр , эдийн засгийн зарим нэг асуудлуудад ажиглагсан тэгэхээр улс төрд мөнгө их хутгалдсны илрэл юм. Хүний өөрийн гэхгүй бизнесийнхнийг улс төрөөс хөндийрүүлэх цаг нь болсон.

0  |  0
Melhii(103.26.194.13) 2013 оны 10 сарын 03

kkk.Magnai daravgar Shatahuunii kompaiudtai ugsen huivaldaj une nemsen baigaa daa.

0  |  0
asashkda(124.158.124.156) 2013 оны 10 сарын 02

shkzsklhda

0  |  0
зочин(182.160.40.100) 2013 оны 10 сарын 01

Энэ нөхөр нэмсэн юм биш үү аан энэ арай дэндэж байна ш дээ зарим одоо юмны үнэ нэмэгдэж яадаж байхад нэмэхээр чинь яаж шүүхэн амьдрах юм болдоо ингээд муу удирдагчидтай балгаар ард түмэн нь баларах юм байнадаа гэж

0  |  0
Top