ШӨХТГ-аас шатахуун импортлогчдод албан бичиг хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 03

ШӨХТГ-аас шатахууны үнийг нэмсэн асуудлаар үнээ нэмсэн компаниудаас тодруулга авахаар албан бичиг хүргүүлжээ. Хэд хоногийн өмнө "Жаст", "Магнай трейд" зэрэг компаниуд шатахууныхаа литр тутамд 50 төгрөгөөр үнээ нэмсэн юм. 

Түүнчлэн "Жаст", "Магнай трейд" компаниуд нэгдэж байгаа гэсэн албан бус мэдээлэл ШӨХТГ ирсэн байна. Гэтэл хуульд зааснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэгдэх бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэсэн ч тэд энэ талаар ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Тиймээс энэ хоёр асуудлыг нэгтгэн тодруулахаар албан бичиг явуулсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top