Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар 3.7 сая ам.доллар, 67.0 сая юань худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлсэн байна.
2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 151.0 сая ам.доллар нийлүүлэв. Одоогийн байдлаар Монголбанкны ам.долларын зарласан ханш 1657.29, юанийх 270.73 төгрөг байна.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )