Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэр бүхий компаниуд АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэнтэй холбогдуулан мэдээлэл хийхээр боллоо. Хурал өнөөдөр 15.00 цагт ШӨХТГ-ын байранд болно.
“Жаст” ХХК, “Магнай трейд” ХХК-иуд нэгэн зэрэг буюу өнгөрсөн есдүгээр сарын 30-нд АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор маргаантай асуудлууд ч гараад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )