2008-2012 онд 8,1 тэрбум ам.доллар. Үүнээс 7,1 тэрбум ам.доллар нь Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж байсан. Ингээд үлдсэн 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 4 жилд хувааж үзэхэд жилд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ.
Монгол Улсад 2013 оны эхний хагас жилийн байдлаар нийт 961 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байгаа нь өмнөх оныхоос 43 хувиар буурсан. Олборлох салбарын хувьд хөрөнгө оруулалт 32 хувиар буурчээ. Энэ нь гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалсан.
Гадаад хүчин зүйл нь: 2013 оны сүүлийн хагаст Монгол Улсын гол нэр төрлийн ашигт малтмал болох төмрийн хүдэр, зэс, нүүрсний зах зээлийн үнэ 13-40 орчим хувийн уналттай байна.
Дотоод хүчин зүйл: Бизнес, хөрөнгө оруулалтын эрх зуйн орчны тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн. "Урт нэртэй хууль" болон "Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль" зэрэг нь хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлолыг бий болгож тэднийг хүлээзнэх байдалд оруулсан. Мөн бүтээгдэхүүн экспортлоод орж ирэх орлогоо урьдчилан авсан /Эрдэнэт-200 сая ам.доллар, Оюу толгой-250 сая ам.доллар, Таван толгой 350 сая ам.доллар/ зэрэг нь нөлөөлсөн.
Эдийн засаг, төсөвт нь уул уурхайн салбар их нөлөөтэй орнуудад экспортын орлого буурснаар ам.долларын ханш чангарах хандлага гарсан.
Тухайлбал: Канад-13 хувь, Индонез-10 хувь Казахстан-20 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )