"Магнай трейд", "Шунхлай" шатахуун түгээх станцууд есдүгээр сарын сүүлээр "Аи-92" авто бензиний үнээ нэг литр тутамд 50 төгрөгөөр нэмээд байснаа өчигдөр буулгалаа. Ийнхүү нэг литрийг 1620 төгрөгөөр борлуулах болсон байна. Энэ асуудлаар өчигдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байсан ч хойшилсон юм. Тус газраас үнээ нэмсэн шатахуун түгээх станцууд бензиний үнээ буулгасан талаар өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ.
Мөн энэ талаар Газрын тосны газраас тодруулахад, "Магнай трейд", "Шунхлай" компани шатахууны үнээ 50 төгрөгөөр буцаагаад буулгана. Уул уурхайн яам, Газрын тосны газраас тус компанийн удирдлагуудтай уулзаад танайх үнээ буулга, оронд нь бид Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй валют олгох хөтөлбөрт оролцуулж өгье гэдэг байдлаар ярьж тохиролцлоо" гэсэн хариулт өгсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Gazriin tosnii yil ajillagaag cholooloh heregtei...