Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог билээ.
Уламжлал ёсоор өнөөдрийн мягмар гараг буюу аравдугаар сарын 08-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар 8.0 сая ам.доллар, 70.0 сая юань худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.
Мөн банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 50.0 сая ам.доллар нийлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )