УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Оюутолгой хаана ч байхгүй давуу эрхээр татвараас чөлөөлөгдсөн

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 10

УИХ-ын бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Оюутолгойн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шинээр томилогдсон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд саяхан Лондонд ажиллаад ирсэнтэй холбогдуулан бие даагч гишүүдийн зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Монголын талын ТУЗ-ын гишүүд одоо ч гэрээн дээрээ ажиллаж байгааг дуулгаад Оюутолгой бол 45 сая тонн зэс, 1800 тонн алттай, мөнгөтэй, дэлхийд эхний гуравт орох том орд гэдгийг хэлсэн. Мөн тэрээр Алтны хувьд НӨАТ төлдөг бусад нь НӨАТ төлдөггүйг хэлээд, Роялти татварыг таван жилийн хугацаанд төлөхгүйгээр царцаасан гэлээ. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар нийт оруулсан хөрөнгөний хэмжээний 10 хувийг татвараас чөлөөлж буй. Оюутолгой бол хаана ч байхгүй давуу эрхээр татвараас чөлөөлөгдсөн гэдгийг хэллээ.

 

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой компани өмнө нь маш их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байсан, цаашид ч гэсэн татвараас зайлсхийх явдал ажиглагдаж байна. Тухайлбал, Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай УИХ-д өргөн баригдсан хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулах тухай заалт бий. Өмнө нь алтны худалдаанд тавьсан 5 хувийн рояалти төлбөрийг 2,5 хувь болгож өөрчилсөн байгаа. Үүнийг тайлбарлахдаа Оюутолгой компанийн алтыг оруулж ирнэ гэж тайлбарлаж байгаа. Монгол Улс өөрийн алтаа оруулж ирэхийн тулд татвараас чөлөөлнө гэдэг нь өөрөө асуудалтай байгаа юм” гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн гэрээ маш муу болсон гэдгийг хүн бүр мэдэж, би ч их олон удаа ярьж байгаа. УИХ дахь бие даагч гишүүд болон нийт 24 гишүүн есдүгээр сарын 24-нд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шинэ ТУЗ-ын гишүүд гэрээ хэлэлцээр хийж байгаа бол УИХ, монголчуудад нээлттэй байх ёстой. Хэлэлцээрийн талаар УИХ-д нээлттэй тайлагнах ёстой. Хэрэв Засгийн газар шаардлага биелүүлэхгүй байвал бие даагчдын зүгээс Засгийн газрыг огцруулах хүртэл санал гаргана” гэдгээ хэллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.23.51.3-t.(87.174.97.160) 2013 оны 10 сарын 13

hotiin karmanii hulgaich ,ortsonii arhchin chamd bol”hulgai hiih, hudlaa yarih ,arhi uuh, agsam tavih,hvn alah hvvhen hvchindeh”-ees oor chadah ym yu baihav.

0  |  0
zochin(103.26.194.141) 2013 оны 10 сарын 10

setgel bval yug ch medej bolno. chi bol zasgiin nuluuguur jaahan heden tsaas olood tuuniige hamgaalah comment bichdeg bertegchin bna. Mongol orond*****yag odoo jaahan ch gesen setgeltei humuus dutaad baih yum daa daanch

0  |  0
зочин(103.23.51.3) 2013 оны 10 сарын 10

Энэ хөдөөний мантууд мэдэх юм байна уу,

0  |  0
Top