20 сая ам.доллар нийлүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 11

Төв банкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар 20.0 сая ам.доллар, 103.0 сая юань худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.

Мөн банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 134.0 сая ам.доллар нийлүүллээ.

Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top