Тэргүүн баячуудын топ компаниудын үнэн дүр төрх цуврал: Монголын хөрсөн доорх баялгаар 20 жил мөнгө хийсэн МАК

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 14

Энэ цагийн Монголын баячуудын хэн нь  нийгэмд баялгийг илүүтэй бүтээж байгаа вэ? Баялаг бүтээхээс гадна тэдний  томоохон компаниуд нь нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг асуудлыг бид хөндөж байгаа. Нийгмийн хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарлаж байна, үйл ажиллагаандаа баримтлаж байна гэдэг ч  улсад төлсөн татварын хэмжээ нь өндөр бол нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлж байна гээ ойлгох нь өрөөсгөл болохыг бид хэлээд байгаа. Нийгмийн хариуцлага гэдэг нь зөвхөн төлж байгаа татварын хэмжээгээр үнэлэгддэг эд биш. Харин олж буй ашиг мөнгөнөөс гадна нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн тусын тулд юу хийж, гүйцэтгэж буйгаар нь үнэлж дүгнэдэг тогтолцоо бий. Тиймээс Монголын тэрбумтнуудын топ компаниуд  баялаг бүтээхийн сацуу  нийгмийн хариуцлагыг хэрхэн  хэрэгжүүлж байна вэ гэдгийг харьцуулан дүгнэж байгаа. Цувралын өмнөх дугаарт Монголын тэргүүн баян Ж.Оджаргалаар овоглогддог М-Си-Эс группын тухай өгүүлсэн бол энэ удаа 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүн баячуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн Б.Нямтайшир ноёнтон буюу түүний эзэмшлийн МАК компанитай холбоотой мэдээллийг хүргэж байна.  


Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй  аж ахуйн нэгжээс төлсөн татварын хэмжээгээрээ  “Эрдэнэт” УБҮ-ийн дараа буюу хоёрдугаарт бичигддэг энэ компани цаагуураа бол төлөх ёстой татварын хэмжээгээ бууруулж ирсэн далд тохиролцоо олныг хийсэн талаар мэдээлэл бий. Бүр татвараас бултсан асуудлаар хууль хяналтын байгууллагын үүдийг сахьсан жишээ ч цөөнгүй. Тэгэхээр харагдах байдал дээр багагүй хэмжээний татварыг төлөөд байдаг энэ компани татвараас бас бултаад байдаг гэхээр олж байгаа орлого ашиг нь л чамгүй байгааг илтгэж буй хэрэг юм. Түрүүн хэлсэнчлэн орлого ашиг олж л байгаа бол хууль журмын дагуу татвар мөнгөний хэмжээ бодогдож, хураагддаг учиртай билээ. МАК компанийн тухайд ерэн гурван онд Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Их Галтын алтны шороон ордод анхны шороон ордын уурхайн  үйл ажиллагаагаа явуулж бизнесээ эхлүүлж байсан бол  өдгөө Монголын нүүрсний зах зээлийн магнат болчихсон яваа. Ноён Б.Нямтайшир хэлэхдээ компаниа байгуулсан цагаас хойш их л том зорилтыг өмнөө тавьсан гэдэг. Улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, компанийн бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн хариуцлагыг өндөрт өргөхийг зорьдог гэх тус компани өмнөд хөршийн компанитай хамтран өмнийн говийн нүүрсийг хил давуулаад олон жил өнгөрчээ.  

Харин нийгмийн хариуцлагаа ухамсарлах, хэрэгжүүлэх тал дээр МАК хэр уян хатан бодлого барьдаг болохыг хамтдаа харъя. Дорноговь, Өмнөговь аймагт цэцэрлэг сургууль ашиглалтад оруулсан, компанийн тэтгэлгээр 10 оюутан гадаадын их, дээд сургуулиудад сургаж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр Монголын уул уурхайн салбарын хамгийн том тоглогч болсон МАК нийгэм рүү чиглэсэн ажилдаа бас л гар чангатай байж мэдэхээр л байна. Харин компанийнхаа ирээдүй хэтэд хэрэгтэй  хуулийн төслийг лоббидох үйл ажиллагаанд МАК ханцуй шамласан гэх мэдээлэл бий. Тодруулбал, 15  тэрбум төгрөгөөс дээш тоологдох мөнгөний бизнесийг эрхэлдэг бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн  албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн дөрвөн төрлийн татварыг 5-10 жилийн хугацаанд хөдөлгөөнгүй, тогтвортой байдлаар төлөх боломжийг бүрдүүлнэ гэгдээд байгаа Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг анхнаас нь лоббидсон 20 компанийн нэг нь МАК байв.

Энэ компанийн тухайд ашиг орлого олж байгаа бизнесийн салбар нь уул уурхай. Монгол нутгийн хөрсөн доор зуун зуун жилээр үүцлэгдсэн их баялаг өнөөдрийн МАК компанийн ашиг орлогын үндсэн эх үүсвэр. Угтаа бол газар доорх баялаг Монголчуудын л өмч гэдгийг тас үгүйсгэх нэгэн үгүй болов уу. Энэ нь МАК-ийн тухайд нийгмийн хариуцлага гээчийг сайн ухамсарлаж, ажиллах ёстойг сануулж байгаа хэрэг л дээ. Ямартай ч МАК компанид  уул уурхайн томоохон орд газруудыг ашиглах эрх мэдэл бий. Тэдгээрийн заримаас дурдвал Нарийн сухайтын орд тэднийх. Түүгээр зогсохгүй энэ ордын шууд үргэлжлэл болсон нөөцийн хэмжээ нь нэг тэрбум тонноор хэмжигдэх прогнозтой нүүрсний бүлэг ордууд “Саус Гоби Сэндс”-ээс Хятадын төрийн өмчит “Чалко”-гийн мэдэлд шилжиж магадгүй нөхцөл байдал үүссэн тэр үед МАК-д ч бас буруу байгаа талаар байр сууриа илэрхийлэх мэргэжилтнүүд байсан юм. Учир нь  “Саус Гоби Сэндс”  ХХК-ийн мэдлийнх гэгдэж ирсэн Овооттолгой,  Сүмбэр-Билүүт,  Заг Сүүж зэрэг нүүрсний ордууд нь геологийн бүтэц, тогтоц, үүссэн нөхцөл, насжилтаар нь аваад үзэхэд Нарийнсухайт ордын шууд үргэлжлэл бол Нарийнсухайтын орд нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг  стратегийн орд.

 

Нарийнсухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх Ухаан Техникийн Зөвлөлөөр хэлэлцэж нөөцийг нь баталсан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд тус ордын хайгуул болон ашиглалтын 22 км.кв талбай хамарсан лицензүүдийг авсан бол  “Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2005 онд Нарийнсухайтын ордоос яг хил залгаад зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж зүүн ба баруун гэсэн хэсгүүдэд 2006-2007 онуудад нөөцийн тайлан бичиж, 2007 оны 7-р сарын 26-ны өдөр Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцэж гадаргуугаас 340 м гүн хүртэл 188 сая тонн нүүрс бүртгэсэн байдаг юм. Цаашлаад,  “Айвенхоу Майнз Монголия Инк” компани нь тэрхүү нүүрс агуулсан талбайг Овооттолгойн орд гэж нэрлэсэн түүхтэй.  Харин эх сурвалжуудын өгдөг мэдээллээр “Монголын Алт компани” нь  Нарийнсухайтын  ордын шууд үргэлжлэл болсон талбайгаа “Айвенхоу Майнз Монголия Инк” компанид худалдсан гэгддэг. Түүнчлэн  “Айвенхоу Майнз” компани хайгуул хийж,  Овооттолгой зэрэг ордуудыг нээжээ. Тиймээс ч  “Айвенхоу Майнз”-ын охин компанийн нэрээр овоглодог Өмнийн говийн нүүрсний ордууд нь Хятадын төрийн өмчит компанийн мэдлийнх болж, цаашлаад хятадууд манай улсын нүүрсний зах зээлийг өөрийн бодлогоороо залах,  монополь үнээр дарамтлах аюул хаяанд ирээд байсан тэр үед ийм нөхцөл байдалд хүрэхэд зохих хувь нэмрээ оруулсан МАК-ийг буруутгагсад байдаг нь бас л анхаарал татах л асуудал юм.

 

МАК компанийн  мэдэл дэх бас нэгэн том орд Цагаан суваргын зэс, молибдены орд.Төрийн зүгээс МАК-тай тулж ярилцана гэх мэдээлэл байгаа. Учир нь энэ орд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын жагсаалтад ордог. Тэгэхээр ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч МАК-тай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийх аж.

 

Мөн тус компанийн мэдэлд Алагтолгой, Хөөтийн хонхорын орд буюу шатдаг занар, нүүрсний орд, Адуунчулууны орд гэхчлэн олон орд газруудын лиценз бий. Ёстой л Монголын газар нутгийг зоргоороо ухаж, сийчиж олон арван тэрбумын үр ашиг олж байгаа компани гэдэг нь тодорхой. Тэгэхээр ийм компанийн хувьд эргээд нийгэмдээ үр ашигтай зүйлүүд дээр гар сунгадаг байхад  гэмгүй л баймаар. Бүр ёстой гэж хэлмээр байна. Гэтэл  өнгөрсөн 20 жил Монголын хөрсөн доорх баялгаар мөнгө хийсэн МАК-д нийгмийн тусын тулд гэсэн зорилгоор хийсэн зүйл тун бага аж. Харин  ноён Б.Нямтайшир өөрийнхөө хүүг  их улстөрд түлхэн оруулсан нь бизнесийн эрх ашгийн төлөөнөө л болов уу гэсэн ойлголт хэдийнэ лавширсан. Харин нөгөөх өвийг нь залгамжлагч хүү нь төрийн түшээгийн суудалд суусан хэрнээ томоожих янзгүй авирласан хэвээрээ. Ямартаа л УИХ-д гэмт хэрэгтэн сууж байна хэмээн хэлэгдэхэд хүрч байх вэ дээ.

 

Б.Итгэлт

 

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зайл 2(49.0.192.158) 2013 оны 10 сарын 15

Мак ийг татан буулгаад бүх хөрөнгийг нь нийтэд хүртээлтэй ажилд зориул

0  |  0
зайл 2(49.0.192.158) 2013 оны 10 сарын 15

уншигч пиздаа минь юу хийснийг нь бичээч шаадаг гичий вэ боовыг нь хөхөж мөнгө авдаг ллр байхнээ

0  |  0
зайл 2(49.0.192.158) 2013 оны 10 сарын 15

уншигч пиздаа минь юу хийснийг нь бичээч шаадаг гичий вэ боовыг нь хөхөж мөнгө авдаг ллр байхнээ

0  |  0
аагий(202.170.68.20) 2013 оны 10 сарын 15

Яааг зөв ямар бүтээн байгуулалт хийсэн биш, газар доорх баялгийг зарж баяжиж байгаашд. Монгол нутгийн хөрсөн доор зуун зуун жилээр үүцлэгдсэн баялаг, угтаа бол газар доорх баялаг МОНГОЛЧУУДЫН ӨМЧ. Яагаад хэдхэнд хүн хувааж байгаан. Бидэнд ямар ашигтай гэж? Тэрийг ухаагүй байсан ч бид одоогийнх шигээ л байх болно. Харин ухсанаар тэр хүн л баяжиж, байгаль сүйтэж, газар доор баялаггүй л болж үлдэнэ.

0  |  0
tulga(202.179.15.113) 2013 оны 10 сарын 15

mak chinii toloo yum hiisen bga biz mongoliin ard tumend yu ch hiigeegluiarchin nowshiig tzaazaar awah estoikkkkkg

0  |  0
Guest(178.198.61.197) 2013 оны 10 сарын 15

MAK gej yu ve? Luivarchin Nyamtaishir Mongolyn ard tumnii bayalgiig zali luivar, hahuuliar huvidaa zavshsan shuu! Mongolyn ard tumnees hulgailsan yumaa butsaaj tulvel taarna!

0  |  0
уншигч(98.210.51.148) 2013 оны 10 сарын 15

Хүмүүс яахаараа өөдтэй зөв яваагаа заавал унагаах гэж гуйвуулж гутаадаг байнаа. Нөгөө өнцгөөс нь сайныг нь хараад бичсэн л байна лээ шүү дээ. Атаархал хорон муу санаа гэж аймшиг. Харин ч урам өгч дэмжих хэрэгтэй шүү дээ. МАК улс эх орон ард түмнийхээ төлөө хийдэг ажилладаг компан шүү дээ.АПУ хэдэн сургууль цэцэрлэг хаана барьсанг бичээч. Х.Баттулга хэдэн сургууль цэцэрлэг эмнэлэг хаана хэзээ барьсан Батэрдэнэ хувийн онгоцоор гадаад дотоодоор зугаалж явдаг л гэж дуулдаж байснаас сургууль цэцэрлэг эмнэлэг барьж гэж сонсоогүй юм байна. МАК бол харин их юм хийсэн байдаг юм даа тэнэгтэх гутаах юмаа олж ядах юмаа больдоо.

0  |  0
Galaa(92.231.250.131) 2013 оны 10 сарын 15

deeremchin

0  |  0
zochin(103.26.194.110) 2013 оны 10 сарын 14

TURUUS TURSUN TERBUMTAN......Uur ulsad bol ingej bayajih bolomj oldohgui dee...

0  |  0
зочин(202.131.233.187) 2013 оны 10 сарын 14

Ажил үйлс нь бүтэмжтэй яваа үндэснийхээ том компанийг дайрахаа болимоор. Татвараа үнэнчээр төлөөд л явж байгаа бол болоо юм биш үү?

0  |  0
z (103.26.194.53) 2013 оны 10 сарын 14

neg ihmundag biznes hiigeed bayajchikhsan yum bolovuugesen chini nuurs alt ukhajzarsan hereg uu tiim bolch 7buudlyn dolgor emee ch iim dainy naimaa hiichihne shuu deezugeer l luivarchid bna

0  |  0
зочин(103.23.51.4) 2013 оны 10 сарын 14

Жаахан нийгэмд хэрэгтэй үйл хийхгүй бол явахгүй дээ. Ямар бүтээн байгуулалт хийсэн биш, газар ухаж байгалийн баялагаар баяжсан болохоор их л хэцүү байх даа.

0  |  0
zochin(202.179.11.58) 2013 оны 10 сарын 14

iim tom ym bol ydaj tsalingaa hugatsaand ni tawij surmaar ym aa idjil chadah ym aa

0  |  0
Top