Бизнесийн талбарын ноёнтнуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа явдал нэгээр нэмэгдлээ. Учир нь Авлигатай тэмцэх газраас “Чоно” группын захирал Т.Энхболдсодонг баривчлан, Төв аймгийн Цагдан хорих ангид хориод байгаа аж. Түүнийг авлигын хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Т.Энхболдсодон нь Монголын тэргүүн баячуудын жагсаалтын 13 дугаарт 536 сая ам долларын хөрөнгөөрөө жагссан юм. Түүний “Чоно” групп нь анх 1992 оноос бизнесийн гараагаа эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн жуучлал, уул уурхай, зочид буудал, тээвэр зуучлал, мод боловсруулах үйлдвэр, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, үзэсгэлэн худалдаа, хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийн 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
2010 оноос группын зохион байгуулалтанд орж толгой компани буюу төв оффисийн багаар удирдуулсан 11 салбар компанийн 1000 гаруй ажиллагсадтай юм байна.
Сэтгэгдэл ( 7 )
атг залуус амжилт гоё шүү та нар хайртай шүү
92 оноос эхэлсэн гэхэд ихмөнгө биш байна
Tamir iintuul iin selengiin mosiig bugdiig n ali 90 onoos hoish doloohooroo l neg yavlaa iim tsulaichihsan, ilbiin yum shig hurdan bayajsan tomchuudiig oilgohgui yumaa bodvol nad met shig mos doloogoogui gadniihnii bogs doloohooroo ingej tsulaidag yum bolov uu.
dandaa gadaadiin gar hol bolson bgaa shuu dee.mongoliin baychuud gej
Ийм их хөрөнгийг монголд үнэн шудрагаар ажиллаад олох боломжгүй тул баривчилсан нь нүдээ олсон юм болуу гэж бодож байна.