“МАК”-ийн Б. Нямтайшир гаднаас 1300 ажилчин авах хүсэлтэй явна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 16

Дорноговь аймагт  цементийн үйлдвэрүүд баригдаж байгааг уншигчид сонссон биз ээ. Даланжаргалан сумын нутагт орших элс, хайрга, гөлтгөнө, шохойны орд газрууд дээр түшиглэн МАК, Гермес Гахиур компани цементийн үйлдвэр байгуулж байна.   МАК компанийн Хөх цавын  цементийн үйлдвэр  ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтанд орох боломжтой байна.  Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, БХБЯ-ны ББМҮБХЗГ-ын дарга Б.Цэдэнсамба нар үйлдвэрийн барилгын ажилтай танилцсан байна.

Ирэх жил үйлдвэрийн тохиргоог хийх нарийн мэргэжлийн ажилчид нэн шаардлагатай байгаа гэнэ. 1300 ажиллах хүчин гаднаас авахыг Засгийн газраас зөвшөөрч квот өгвөл ирэх жилийн өдийд үйлдвэрийнхээ нээлтийг хийнэ гэж МАК ХХК-ийн ерөнхийлөгч Б. Нямтайшир хэлсэн байна.

Хөх цавын цементийн үйлдвэр нь шилдэг технологи болох хуурай аргаар цемент үйлдвэрлэнэ.  Шинэ үйлдвэр нь жилд 1-2 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.  Шинэ технологи,   шилдэг тоног төхөөрөмж оруулж ирэх үүднээс  Данийн Flsmidth компанитай  төслөө хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Орчин үеийн цементийн энэхүү үйлдвэрийг БНХАУ-ын JHY компанийн ажилчид 1 жилийн дотор гол нурууг нь босгосон байв. Эдний үйлдвэрээс PC42,5  PC52,5  PC62,5 маркийн цемент гарах бөгөөд эх орныхоо барилгын материал үйлдвэрлэгчдийг цементээр хангахаас гадна цаашид экспортонд гаргах боломжтой гэнэ.

Манай улсын цементийн жилийн хэрэгцээ 4 сая тонн-д  дөхөж байна. Хөх цавын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 2 сая тонн орчмыг Хөтөл 1 сая тонныг бусад жижиг үйлдвэрүүд үлдсэн хэрэгцээг хангах дүр зураг  ирэх оны эцэс гэхэд харагдаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анга(139.5.216.198) 2016 оны 11 сарын 08

Мак тэрэлжид бариулж буй барилгат ажилласан үлдэгдэл цалингаа авах юмсан. Санхүүжилт ороогүй гээд 2 сар боллоо. Холбогдох хүмүүс нь утсаа хаачих юмаа. Ажилласан хөлс хасаж хасчихаад үлдэгдэлээ өгмөөр юм.

0  |  0
Нямкаа(202.179.27.84) 2013 оны 10 сарын 17

Хятадаас авахаас өөр гарц алгаа хашаандаа хийгээд чойжоломз санаа зоволтгүй

0  |  0
Genko(103.26.194.114) 2013 оны 10 сарын 17

Har nudnii shill zuun davhidag Godfatheriiig duuriagch Battulgiin shuvuu baina.

0  |  0
hujaa l bish shvv(80.250.27.148) 2013 оны 10 сарын 17

hujaa l bish bol busad ni yaahwee guij bn

0  |  0
Нөхөр(71.194.250.225) 2013 оны 10 сарын 16

Нямтайширт ажилчдыг чинь Мексикээс нийлүүлээд өгөе л дөө.ХУЖАА ГА А С л битгий аваарай.

0  |  0
zochin(86.68.235.30) 2013 оны 10 сарын 16

demjih heregtei ih ym hiij bgaa hun chuu

0  |  0
Top