Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Мөнгөний бодлогын зөвлөлийн бусад гишүүнд "Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Магваны Болд, Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Өлзийбаярын Ганзориг" нарыг томилжээ.
Мөнгөний бодлогын зөвлөлийн хэлэлцэх асуудлын хүрээг танилцуулбал,
-Мөнгөний бодлогын саналын төсөл, холбогдох тооцоо, судалгаан дээр
үндэслэн мөнгөний бодлогын хэрэгсэл, түүний түвшинг өөрчлөх эсэхийг хэлэлцэх;
-Шаардлагатай тохиолдолд макро зохистой бодлогын арга хэмжээг хэлэлцэх;
-Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх,
түүний биелэлтийг дүгнэх, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж, батлуулах;
-Төв банкны зүгээс хийж буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн таамаглалыг хэлэлцэх, батлах зэрэг асуудлууд юм.
Сэтгэгдэл ( 0 )