“Тэргүүн баячуудын топ компаниудын үнэн дүр төрх цуврал” үргэлжилж байна. Энэ удаа Монголын тэргүүн баячуудын жагсаалтын 13 дугаарт 536 сая ам долларын хөрөнгөөрөө жагссан Т.Энхболдсодонгийн “Чоно” группын тухай өгүүлэх юм. Эрхэм уншигч та энэхүү цувралын агуулга санааг хэдийнэ мэдсэн биз ээ. Баялаг бүтээгч гэх тодотголтой топ компаниуд нийгмийн хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарлаж байна, үйл ажиллагаандаа баримтлаж байна гэдэг ч улсад төлсөн татварын хэмжээ нь өндөр бол нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлж байна гэж үзэх ёсгүй. Олон улсын жишгээс харахад ийм байгаа юм. Тиймээс үндэсний хэмжээний тэргүүн баячууд болж өсч дэвжсэн нөхдүүдийн компаниудыг харьцуулан шинжиж буй.
“Чоно” группын тухайд эзэн Т.Энхболдсодон нь 1992 оноос бизнесийн гараагаа эхэлсэн байдаг. Анх ноос ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эд болон хаягдал төмөр экспортлон; хүнсний бүтээгдэхүүн, төрөл бүрийн цахилгаан бараа, комьпютер импортлож; засвар үйлчилгээ эрхлэн бизнесийн гараагаа эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн жуучлал, уул уурхай, зочид буудал, тээвэр зуучлал, мод боловсруулах үйлдвэр, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, үзэсгэлэн худалдаа, хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа явуулж байгаа.2010 оноос группын зохион байгуулалтанд орж толгой компани буюу төв оффисийн багаар удирдуулсан 11 салбар компанийн 1000 гаруй ажиллагсадтайгаар ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.
Харин группын Ерөнхийлөгч Т.Энхболдсодонтой холбоотой анхаарал татсан мэдээллүүд бас бий. Түүнийг бусдад их хэмжээний авлига өгсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр сэжиглэн, хорьж шалгаж байгаа нь бизнесийн талбарын ноёнтнуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа явдлыг нэгээр нэмэгдүүлсний сацуу түүний бизнесийн эрх ашгийн асуудал хууль зөрчсөн, мөн улстөртэй ямар нэг хэмжээгээр холбогджээ гэх хандлагыг лавшруулахад хүргээд байгаа. Түүнчлэн бизнес нь өнгөрсөн хугацаанд ихэд цэцэглэн хөгжсөний цаана МАН-ын “Хотын бүлэглэл”-ийн дэм ихээр байсан гэх мэдээлэл дуулдаад багагүй хугацаа өнгөрч буй. Т.Энхболдсодон нь худ болох Т.Бадамжунайгаар дамжуулан М.Энхболдтой сүжирч улмаар Н.Энхбаяр, Сү.Батболд нартай ойртсон гэгддэг. Тэгснээр олон ч том ажлын ард гарсны нэг нь төв талбайн урдхан талд орших сэлмэн гэх тодотголтой "Blue sky" цамхаг юм. Өдгөө Т.Энхболдсодонг хорьж шалгах болсон үндэслэлүүдийн нэг нь Н.Энхбаяртай хамтран босгосон “Blue sky” цамхагтай ч холбоотой гэгдэж буй. Энэ барилгын захиалагч эзэн нь Т.Энхболдсодонг гэдэг ч, өдгөө МИАТ-ийн луйврын хэргээр ял эдэлж байгаа Б.Эрдэнэбилэг сэлмэн барилгын газрын ашиглалтын эрхийг анх авсан юм билээ. Харин тэрээр энэ газраа Н.Энхбаярт өгч, шанд нь МИАТ компанийн захирлын суудалд суусан гэгддэг. Ер нь Б.Эрдэнэбилэгийн мэдэлд байсан энэ газар анхнаасаа хууль бусаар очсон аж. 2000 онд “МПХ” компани “Blue sky” цамхагийн газрыг ямар ч шалгаруулалтгүйгээр өөрийн болгожээ. Харин хоёр жилийн дараа Д.Батхуяг захиралтай “Мон Кос” компанид 2600 м.квадрат газраа шилжүүлсэн бөгөөд “Мон Кос” компани үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаанд ашиглаж байгаад Т.Энхболдсодон захиралтай “Чоно” группт шилжүүлсэн байдаг. Тэр бол 2006 он юм.
Тэгвэл МИАТ-ийн луйврын хэрэгтнүүдийн нэг Б.Эрдэнэбилэг нь 2006-2008 онуудад МИАТ-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байгаа. Тэгэхээр “Blue sky” цамхагийн газрыг Н.Энхбаярт өгснийхөө шанд ийнхүү албан тушаалд суусан цаг хугацаа нь таарч байгаа юм.
Харин Н.Энхбаярын мэдэлд очсон газар дээр боссон барилгын хөрөнгө оруулагч нь түүний дүү Н.Энхтуяа гэх бөгөөд 27 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл бий. Хожим нь Н.Энхтуяаг АТГ, ТЕГ хамтран шалгах үед энэ барилгатай холбоотой асуудал яригдаж байсан юм. Мөн энэ барилгатай холбоотой бас нэг мэдээлэл бол Солонгосын иргэн Ким Пан Жак гэгч хөрөнгө оруулсан гэх бөгөөд залилангийн хэрэг үйлдчихээд алга болчихсон учраас түүнийг интерполоор эрэн сурвалжилсан байдаг. Бас энэ барилгын газрын зөвшөөрөл, барилгын чанарт ихээхэн асуудал байгаа талаар, багахан хэмжээний газар хөдлөлтийг тэсвэрлэж дийлэхгүй талаар яригдаж ирсэн ч Чоно групп харагдах байдал дээр эзэн суугаад өнөөдрийг хүрсэн билээ.
Н.Энхбаяраар ар хийсэн Т.Энхболдсодонгийн хувьд бизнес нь өнгөрсөн жилүүдэд сайн өсч дэвжжээ. “Мишээл экспо”, “Торго салон”, “Tse pub”, “Strings” шөнийн клуб, “White house” зочид буудал зэрэг олонд танигдсан олон ч газар түүний мэдлийнх. Үйл ажиллагааны чиглэлүүдийг нь танилцуулбал:
Хөрөнгө оруулалт, Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, худалдаа, Мод боловсруулалт, экспорт, /хаалга, цонх хийдэг/ модон эдлэлийн үйлдвэр, Газар тариалан эрхлэлт /улаан буудай, хүнсний ногоо/, 4 одтой зочид буудал, Олон улсын үзэсгэлэнгийн танхим, Гэр ахуйн болон оффисын тавилгын худалдааны төв, Гаалийн нэг цэгийн үйлчилгээ, баталгаат түр агуулах, Оффисын талбайн түрээс, Гольф сургалтын төв, Ази, Европ хоолны ресторанууд, Ашигт малтмалын хайгуул, судалгаа, олборлолт гэхчлэн тун олон салбарт томорч чадсан байгаа юм.
Харин энэ том групп нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчийн тухайд тун тааруу. Үнэндээ Чоно группын зүгээс нийгмийн сайн сайхан, нийт олны тусын тулд ийм аян өрнүүллээ, ингэж хийлээ гэсэн зүйл байхгүй юм. Цэвэр бизнесийн эрх ашгаа урьтал болгосон компани гэхэд хатуудсан болохгүй болов уу. Мөн нэг сонирхолтой зүйл байгаа нь Т.Энхболдсодон Монголын тэргүүн баячуудын жагсаалтад дээгүүр давхидаг хэрнээ түүний групп улсад төлдөг татварын хэмжээгээрээ топ-уудын тоонд багтддаггүй юм билээ. Тэгэхээр татвараа төлөхдөө ч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ ч “Чоно” групп тун тааруу бололтой.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 12 )
ажилчдых нь цалин бага гэнэ үү хэхэхэ
ugasaa mondevelopment moneldarodo geh, belgiin ch biluu mungu ugaadag companytai hun shde. hugjil hothond heden jaahan ohind bair avad ugtsun ted nar ni tendee amidardag tegd ochij haaya shaadgiin shde naadah chini.
Deer n ajilchdiin tsalin n unen uruvdultei. Yum hiij bgaa n saikhan ch alivaa yumand judagtai baih heregtei!
neg ik surtei yllachmaar ch yum bhgui l yum baina, tatvar baga tulsun gej l uzeh yum uu daa, endees harahad. saihan barilga bariad sain l yvj bgaa kompany yum bish uu.
Одоо ч юм л бол хорино цагдана АТГ хадны мангаад хэлнэ нөгөөх нь буруу зөвгүй хорино цагдана. Монгол ингэж хөгжихгүй шүү. Оджаргал Цэнтрал таур, Энхболсодон Блю скай, Чулуунбаатар Моннисс цамхаг барилаа Хот улам л гоё харагдаж байна Өөр ингэх аавын хүү тоотой л байх даа
Одоо ч юм л бол хорино цагдана АТГ хадны мангаад хэлнэ нөгөөх нь буруу зөвгүй хорино цагдана. Монгол ингэж хөгжихгүй шүү. Оджаргал Цэнтрал таур, Энхболсодон Блю скай, Чулуунбаатар Моннисс цамхаг барилаа Хот улам л гоё харагдаж байна Өөр ингэх аавын хүү тоотой л байх даа
Одоо ч юм л бол хорино цагдана АТГ хадны мангаад хэлнэ нөгөөх нь буруу зөвгүй хорино цагдана. Монгол ингэж хөгжихгүй шүү. Оджаргал Цэнтрал таур, Энхболсодон Блю скай, Чулуунбаатар Моннисс цамхаг барилаа Хот улам л гоё харагдаж байна Өөр ингэх аавын хүү тоотой л байх даа
Одоо ч юм л бол хорино цагдана АТГ хадны мангаад хэлнэ нөгөөх нь буруу зөвгүй хорино цагдана. Монгол ингэж хөгжихгүй шүү. Оджаргал Цэнтрал таур, Энхболсодон Блю скай, Чулуунбаатар Моннисс цамхаг барилаа Хот улам л гоё харагдаж байна Өөр ингэх аавын хүү тоотой л байх даа
Одоо ч юм л бол хорино цагдана АТГ хадны мангаад хэлнэ нөгөөх нь буруу зөвгүй хорино цагдана. Монгол ингэж хөгжихгүй шүү. Оджаргал Цэнтрал таур, Энхболсодон Блю скай, Чулуунбаатар Моннисс цамхаг барилаа Хот улам л гоё харагдаж байна Өөр ингэх аавын хүү тоотой л байх даа
Цаг ч цаг болж дээ. хэдэн бизнесменээ намаар ялгаад хорьж цагдаад байхаар яаж хөгжих вэ дээ. Блю Скай бол Монголын хөгжлийн бас нэг нүүр царай ш дээ Болил доо нэг жаахан дээшээ гарахаар ингэхээ больсон дээр Биднийг энэ хэдхэн бизнесменүүд чинь хамтран хөгжүүлэх юм шүү дээ Улс төрчид бол цаг хэцүүдвэл Май гээд салаавч өгөх л улс
Энхбаяраас хойш МИАТ-ын дарга болоо биз дээ
ҮНэнийг битгий гуйвуулаад байгаач. Бадамжунай лУлаанбаатарын газрыг зарж хөлжөө биз дээ.Бадамжунай шиг шуналтай хүн хаана ч байхгүй