Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, иргэддээ тэгш хүртээх зорилготойгоор байгуулагдсан Хүний Хөгжил сангийн үйл ажиллагаанд тулгарсан асуудал хэд хэд байж ирсэн. Иргэн бүрт бэлэн мөнгөөр хишиг, хувь хавтгайруулан олгож байсан нь эдийн засагт үнийн өсөлтийн дарамтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавар үүсгэсэн, Орлогоос давсан зарлагыг санхүүжүүлж байсан нь багагүй хэмжээний өглөг үүсгэсэн, 2010-2012 онуудад Хүний хөгжил сангийн орлогыг шууд зарцуулалгүйгээр 1.0 их наяд хүртэлх төгрөгийн хуримтлал үүсгэж уг хөрөнгөөр санхүүгийн хөрөнгө оруулалт хийснээр 150.0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн ашиг хүртэх боломж алдагдсан гэхчлэн дурдаж болно.
Тэгвэл энэ оны эхний 9 сард Хүний хөгжил санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр нийт 284.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр тооцсоноос 197.8 тэрбум төгрөг төвлөрч орлогын төлөвлөгөө эхний 9 сарын байдлаар 86.7 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тус санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 67.2 тэрбум төгрөгөөр тасарч, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулсанаар төвлөрөхөөр тооцсон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлого 154.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөргүй байна.
Мөн тус санд 70.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого орохоор тооцсон нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 68.3 тэрбум төгрөг болж Хүний хөгжил сангийн 2013 оны тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө нийтдээ 223.8 тэрбум төгрөгөөр бага гарахаар байгаа аж.
Оны эхний 9 сард тус сангаас нийт 214.7 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийхээс 204.1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийжээ. Эхний 9 сард тус сангийн төсвөөс иргэдэд өмнөх онуудад аваагүй хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг зарцуулахаас 27.4 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгөнд 173.6 тэрбум төгрөг зарцуулахаас 168.6 тэрбум төгрөг зарцуулагдаж төсвийн зарлага эхний 9 сарын байдлаар зарлага 9.6 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ.
Эхний 9 сард Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өмнөх онуудад төвлөрүүлсэн урьдчилгаа төлбөрт 3.7 тэрбум төгрөгийг татварын орлогод суутган тооцлоо. Мөн 2013 оны 10 дугаар сарын эхэнд тус компанийн төлөх татвар, төлбөрөөс нэмж 5.8 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрийн өглөгт суутган тооцож, нийт суутган тооцсон хэмжээ 9.5 тэрбум төгрөг болжээ.
Хүний хөгжил сангаас үлдэж буй саруудад Эрдэнэс МГЛ компанитай байгуулсан урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу нэмж 52.9 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрт суутган тооцохоор байгаа бөгөөд 2012 оны төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын бондын гэрээний дагуу 108.1 тэрбум төгрөгийн бондын төлбөрийг барагдуулна. Өөрөөр хэлбэл хүний хөгжил сангаас 2013 онд нийт 170.5 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг төлж барагдуулах шаардлагатай байгаа ба тус сангийн 2013 оны орлогын хэмжээ сангийн зарлага болон өр, төлбөрийг санхүүжүүлж хүрэлцэхээргүй байна. Хүний хөгжил сангаас 2013 онд нийт 282.8 тэрбум төгрөгийн урсгал зарлагыг санхүүжүүлж, өмнөх 2010-2012 онуудын төсөвт авсан урьдчилгаа төлбөр болон Засгийн газрын бондын төлбөрт нийт 170.5 тэрбум төгрөгийг төлж барагдуулахад 453.3 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүний 397.6 тэрбум төгрөгийг төсвийн орлогоор санхүүжүүлж үлдэх 55.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд гарган бүрдүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад байна.
Сэтгэгдэл ( 10 )
Mongo tor neg iimerhuu baijee.
Mongo tor neg iimerhuu baijee.
Amlalt neheh holboo ch biluu Uyanga terguutei gudamjnii hodolgoor garch etsest ni Uyaga ni ih hurliin gishuun bolood amaa uduulev ee hoorhii.
Amlalt neheh holboo ch biluu Uyanga terguutei gudamjnii hodolgoor garch etsest ni Uyaga ni ih hurliin gishuun bolood amaa uduulev ee hoorhii.
Anh AN -aas Elbegdorj l 1 sayagiig amalsan shuu dee. Tegeheer ni ugiin shazruun S.Bayar 1,5 saya geed l amalchihsan shuu dee. Amlaltaa hagas dutuu MANAN hamtraad ogson ni unen. Elbegdorj namaig eronhiilogch bolgochihval MANAN-iin amlalt bolo 2,5 sayagiig bugdiig oguulne gej bidnii hodoodoor eronhiilogch bolson. Bidnii hodood hooson l baina. Elbegdorjoo

Ali 2-3 jiliin omnoh asuudlaar onoodriin aldaag haahiig oroldoh hereggui ee. Ard tumen teneg bish ee. AN neg saya,NAN 1,5 saya gej songuulid 2-uulaa l amalsan. Ter amlaltaa ogohdoo hamtarch zasag baritsgaaj baisan. Sangiin amiig AN-iin Bayartsogt huu barij baisan.

Ali hediin ezed ni taniad avchihsan.Bur ihenhiig ni Off shof dansandaa oruulchihsan sh dee
Ali hediin ezed ni taniad avchihsan.Bur ihenhiig ni Off shof dansandaa oruulchihsan sh dee