“Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй” ХХК Монголд төлөөлөгчийн газраа нээхээр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 22

Япон улсын дэлхийд тэргүүлэх санхүүгийн нэгдэл болох Мицүбиши Юү Эф Жи (MUFG) нь дэлхийн 40 гаруй оронд 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэдэг, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэх эгнээнд ордог дэлхий дамнасан хүчирхэг санхүүгийн нэгдэл билээ.

 

MUFG-ийн охин компани болох “Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй ХХК” (Bank of Tokyo Mitsubishi UFJ Ltd) нь Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газар нээхээр төлөвлөж өнгөрсөн оноос эхлэн судалгаа шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд тус нэгдлийн ТУЗ-өөс 2013 оны 5 дугаар сард Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг гаргасан.

 

Үүний дагуу тус банкнаас баримт материалаа бүрдүүлэн Монголбанкинд ирүүлснийг холбогдох хууль, журмын дагуу шалгаж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-200 дугаар тушаалаар “Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй ХХК” (Bank of Tokyo Mitsubishi UFJ Ltd) компанид “Төлөөлөгчийн газар байгуулах” зөвшөөрөл олгосон болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
якуза(202.170.83.134) 2013 оны 10 сарын 22

мафи ирлээ гэж бодож байна

0  |  0
Top