Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-д ажлын айлчлал хийх үедээ Евразийн хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Игорь Финогеновтэй уулзжээ.
Урьд нь Монгол Улс энэ банктай хамтран ажиллах яриа хэлэлцээ хийж байсан боловч зогсонги байдалд ороод байсан юм. Уулзалтын үеэр тэд хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлхээр тохиролцлоо.
Евразийн хөгжлийн банкны үүсгэн байгуулагчид нь Орос, Казахстан улс бөгөөд Армен, Тажикстан, Беларусь, Киргиз улс гишүүд нь юм. Мөн энэ банк Евразийн ЭЗХАБ-ын Хямралын эсрэг сангийн хөрөнгийн захиран зарцуулагч юм байна.
Түүнчлэн Сайд Л.Болд ОХУ-ын “РуссНефть” нээлттэй хувьцаат компанийн ерөнхийлөгч Михаил Сафарбекович Гуцериевтэй уулзаж дэд бүтэц, чөлөөт худалдааны бүс, хөрөнгө оруулалтын асуудлаар санал бодлоо солилцов.
Дээрх уулзалтуудад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл байлцлаа.
Сэтгэгдэл ( 0 )