“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Төмөртолгой төмрийн хүдрийн уурхай өнгөрсөн 9-р сард нийт 360 000 м3 хөрс хуулж, 100 000 тн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөж ажилласнаас 340 552 м3 хөрс хуулж, 98 744 тн хүдэр олборлож, түүгээрээ 73 240 тн хүдрийн баяжмал үйлдвэрлэжээ. Мөн өнгөрсөн сард Төмөртэй төмрийн хүдрийн уурхай 350 000 м3 хөрс хуулж, 180 000 тн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөж ажилласнаас 432 740 м3 хөрс хуулж, 260 436 тн төмрийн хүдэр олборлосон. Цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд 2300 тн R-80-ын ган бөмбөлөг үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2193.087 тн-ыг үйлдвэрлэж, 3930 тн арматур үйлдвэрлэжээ.
Тус үйлдвэр нь энэ сард нийт 510 000 м3 хөрс хуулж, 200 000 тн хүдэр олборлохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд эхний 15 хоногийн гүйцэтгэлээр 330 000 м3 хөрс хуулж, 140 000 тн хүдэр олборлож, 38700 тн хүдрийн баяжмал баяжуулаад байна. Цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд энэ сард нийт 2570 тонн арматур, 960 тонн R40-ийн ган бөмбөлөг үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд сарын эхний хагаст 1166,33 тн арматуд үйлдвэрлэж, 1770 тн R40-ийн ган бөмбөлөг үйлдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
shaana biz
shaana biz