Орон сууц авах, хүсэлт гаргасан иргэдэд зээл олгохоор болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

Энэ долоо хоногийн байдлаар ипотекийн зээлээс 796.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16503 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэсэн аж. 464.8 тэрбум төгрөгийн зээлийг санхүүжүүлж олгосон байна. Иргэд 660.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 10000 иргэнд 579.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top