Төв банкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар 60.4 сая юань худалдаж, валютын захад юань нийлүүлжээ. Мөн банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 87.0 сая ам.доллар нийлүүлсэн байна.
Өнөөдөр Монголбанкны албан ханшийг харахад 1 ам.доллар 1,701.37 монгол төгрөгтэй тэнцүү байна. Харин арилжааны банкуудын ханшийг харвал авах нь 1692 төгрөг, зарах нь 1712 төгрөг байна. Ерөнхийдөө ханш 1700-гаас буухгүй байгаа энэ байдал хадгалагдаж үлдэх төлөв ажиглагдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )