Өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг горимын саналын дагуу анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.
Үүний дараа эдгээр хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.
Сэтгэгдэл ( 0 )