Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл иргэдэд өгөх 1,5 сая төгрөг, хүүхдийн мөнгийг өгч дуусаад дахин ийм халамжаа болъё гэсэн Засгийн газар юу гэж ойлгож байгааг асуулаа. Сангийн дэд сайд С.Пүрэв Баялгийн сангийн хуулийн төсөлд зохицуулах тухай тусгана гэлээ. УИХ”ын гишүүн Д.Оюунхорол зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасан нь байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авлаа.
Дараа нь Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Хууль зүйн сайдын багцад байгаа 25 тэрбум төгрөгийн төсөвтэй Шүүх, прокурорын байшингийн төсвийг харъяалах байгуулгад нь шилжүүлэхгүй бол тухайн байгуулгын хараат бус бие даасан байдал өөр байгууллага орох гээд байгааг тодрууллаа. Сангийн яам энэ барилга ажил нь нь эхэлчихсэн явагдаж байгаа учир хуучнаар Хууль зүйн яамны багцад үлдээх саналтай байгаа, цаашид тухай байгууллагын төсөвт ороод явна, энэ барилга нь шүүх прокурорын жишиг барилга болоод үргэлжлэн баригдаад явна гэлээ.
Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсөлд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг батлагдсан хэмжээнээс нэмэгдэж, ижил хэмжээтэй объектуудын төсөвт өртгийг харилцан адилгүй тооцож, барилгын ажил олон жил дамнан үргэлжилж байгааг таслан зогсоох зорилгоор авах арга хэмжээг УИХ-д ирүүлэхийг Засгийн газарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )