“Улиастай эрчим хүч” ХХК 100 хувь орон нутгийн өмчит боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

“Улиастай эрчим хүч” ХХК нь 51 хувийн өмчийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байсан бол “Улиастай эрчим хүч” ОНӨААТҮГ болон 100 хувийн орон нутгийн өмчит компани болжээ. Үүнтэй  холбоотойгоор  салбарын дарга, ахлах инженер нар нь гүйцэтгэх захиралтай нь уулзаж ярилцаж цаашид хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн хийх талаар тохиролцсон байна.Түүнчлэн  аймгийн төвөөс цахилгааны төлбөр нь ордог “Мэдээлэл холбоо сүлжээ” “ПЕТРОВИС НИК ШТС”, “Радио телевиз”, “Юнитель” ХХК, “Жи-мобайль” ХХК гэсэн газруудын 10 дугаар сарын тоолуурын заалтыг байцаагч нараасаа авч нэхэмжлэх квитанцыг бичиж өгөн энэ сардаа багтааж цахилгааны төлбөрийг оруулах цаашдаа хугацаа алдахгүйн тулд  цахилгааны төлбөрийн нэхэмжлэхийг салбараас бичиж өгч байхаар байцаагчидтай тохиролцож,  цаашид хэвшил болгон ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top