Орос Монголын бизнес уулзалт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Орос-Монголын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд тохиож буйтай холбогдуулан ОХУ-ын Новосибирск мужийн бизнес төлөөлөгчид өнөөдөр 12:00 цагт “Монгол ньюс”-д хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ сарын 30-нд Орос Монгол хоёр ороны төлөөл худалдаа аж үйлдвэрийн танхимд хоёр талын бизнес уулзалтыг зохион байгуулах бөгөөд ОХУ-ын новосеберскийн төлөөлөгчид төмөр зам, эдийн засаг, эрдэм шинжилгээ тоног төхөөрөмж, соёлын асуудалд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс  Оросын бизнес эрхлэгчид монголын бизнес эрхлэгчидийн мэдээлэл авах нэгэн зорилготой. Монгол Орос хоёр эртний түншүүд тиймээс өнөөдрийн зорилго маань энэхүү хоёр ороны чуулга уулзалтыг өргөн хүрээнд тэмдэглэх, таниулахад оршино” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hashirsan hun.. (103.26.194.61) 2013 оны 10 сарын 28

Orosuudtai business hiih hamgiin novshiin ajil bdag yum shuu...turshlagatai hun helj bn shuu!!! Dahij ed nartai hezee ch orootsoldohgui!!!

0  |  0
Top