2017 онд Монголд хуралдахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Олон улсын чацарганы холбооны 6 дугаар их хурал ХБНГУ-ын Подстам хотод зохион байгуулагдав. Уг хуралд 34 орны 277 төлөөлөгч оролцож 15 орны төлөөлөгч 42 илтгэл, 25 постер танилцуулга тавигдсан.

 

Монгол улсаас 9 ААН, байгууллагын 21 төлөөлөгч оролцож 1 илтгэл, 3 постер танилцуулга бэлтгэн оролцож, харилцан туршлага судлав. Оролцогчдын тоогоор Монгол улс Герман, ОХУ, Энэтхэгийн дараа оров. Живэртийн оргил ХХК Шар доктор жүүс, тосоор үзэсгэлэн гаргаж сурталчилгаа явуулав.

 

Тус яам Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоотой хамтран “Чацаргана ба Монгол улс” танилцуулгыг англи хэл дээр бэлтгэн хэвлүүлж хуралд оролцсон бүх төлөөлөгчдөд түгээв.

 

Олон улсын чацарганы холбооны удирдах хорооны ээлжит хуралд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, МЧТҮҮХ-той хамтран оролцож 2017 оны ээлжит 8 дугаар их хурлыг Монгол улсад зохион байгуулах хүсэлтийг албан ёсоор тавьж , Монголын чацарганы үйлдвэрлэл, хөгжлийн талаар видео танилцуулга бэлтгэн танилцуулсан. Хурлын төгсгөлд Олон улсын чацарганы холбооноос 2015 оны хурлыг Энэтхэг улсад, 2017 оны хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болсныг албан ёсоор зарласан.

 

Энэ нь Монгол чацарганыг дэлхийд таниулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, эрдэмтэн, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, зах зээлийг өргөжүүлэх, олон улсад сурталчилахад нэн чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top