Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг авч эхлэх нь

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Сангийн дэд сайд С.Пүрэвийн хэлж буйгаар Монгол Улсад дахиад хоёр төрлийн татварыг нэмж хэрэглэхээр болж байна. Тэрээр шинээр 17 төрлийн татвар бий болгоно гэх мэдээллийг няцаахын сацуу шинэ татварын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр  “Монгол Улс 23 татварын төрөлтэй. Үүнээс 3 төрлийн татварыг өнөөдрийг болтол хэрэглээгүй ирсэн. Тэр нь өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар, нийслэл хотын албан татвар, нохойны албан татвар юм. Эдгээрээс нохойны албан татварыг авах шаардлагагүй гэж үзэн хуулийн төсөл боловсруулаагүй. Харин үлдэх 2 төрлийн татварыг хэрэглье, тусгайлсан хуулиа гаргаж боловсронгуй болгоё гэсэн зорилт тавьж ажиллаж байна” гэлээ. Мөн тэрээр  одоо  хэрэглэх гэж байгаа хоёр татвар нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй, бизнесийн харилцааг дэмжсэн нээлттэй зах зээлд өргөн хэрэглэгддэг ерөнхийдөө шударга татварын харилцаа гэв.

 

Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар нь гэр бүлийн гишүүдийн хооронд өвлөх, бэлэглэхэд хамаарахгүй, харин гэр бүлийн бус гишүүд нэг нь нөгөөдөө хөрөнгө шилжүүлэхэд тодорхой хувиар татвар авах зохицуулалтыг бий болгоно.

 

Нийслэл хотын албан татварын хувьд зөвхөн нийслэл хотод үйлчлэх татвар бөгөөд УИХ-аас татвар авах хэлбэр, хувь хэмжээний дээд, доод хязгаарыг батлан, нийслэл, дүүргийн иргэдийн хурал тухайн оршин сууж байгаа дүүргийн иргэдтэйгээ санал солилцох замаар шийдвэрлэн, тодорхой хуримтлал бий болгож, өөрсдийхөө тав тухтай орчин бүрдүүлэхэд зориулагдах энэ л харилцааг зохицуулж байгаа.  Эцэст нь нэмж хэлэхэд утаа хаядаг машин, азын дугаар, авто зогсоол болон бэлэн мөнгөнөөс татвар авна гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд шинэчлэлийн хүрээнд шинэ төрлийн татвар бий болгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.112.2) 2013 оны 10 сарын 29

Nohoin tatvar avakh heregtei

0  |  0
Нэгэн(49.0.150.31) 2013 оны 10 сарын 29

Тийм байлгүй дээ их л олон татвар авах гээд байсан мэдээлэл ташаа байж

0  |  0
Top