Үйлдвэрчний эвлэлээр хэсэгтээ овоглож яваад УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар “Оюутолгой” компанийн ТУЗ-д монголын талын эрх ашгийг хамгаалан суух учиртай гурван гишүүнтэй уулзахаар урилга илгээсэн байна. Тэрээр ТУЗ-ийн гишүүдийг ирэх сарын 8-ний 13.00 цагт Төрийн ордны Зочны уулзалтын өрөөнд урьжээ. Түүний илгээсэн урилгын агуулгыг хүргэвэл: “Та бүхэн Оюутолгой төслийн эхлэх үндсийг тавьж, эгзэгтэй цаг мөчид удирдлагад нь оролцож, эдүгээ цаашдын хувь заяаг шийдвэрлэхээр ажиллаж байгаа билээ. Төслийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, бичиг баримттай ажиллах нь чиг нэг боловч хийх дүгнэлт, гаргах шийдвэр, илэрхийлэх арга зам нь зарим зүйл дээр нийлж, зарим зүйл дээр өөр байсан нь маргашгүй үнэн. Энэ байдал нь монголчууд бидэнд эрх ашигтаа нийцсэн ижил үр дүн авч ирэхгүй, магадгүй дотроо зөрөлдөөнтэй мэт бусдад ойлгогдож болох юм. Тиймээс бид нүүр тулж уулзан, энэхүү төслийн цаашдын үр ашиг, Монгол түмэндээ илүү өгөөжтэй байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг барьж санал бодлоо чин сэтгэлээс ярилцаж хуваалцах урилгыг хүргүүлж байна” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
chamaas zalhasan shde, odoo dahij devsheed ch garahgui odoo zugeer l baimaar yuma ene odoo
Ганбаатар энэ шоугаа болих хэрэгтэй.
Ganbaatar odo bolil doo. end tend hudlaa show hiij yavah yum, uls oron suirlee shde chinii naad populism-aas