Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их Түмэн Санаачилга” хөтөлбөрийн 14 дэх удаагийн зөвлөлдөх хорооны уулзалт өнөөдөр болно. Мөн Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум өнөөдөр, маргааш Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэхүү чуулга уулзалтад Сангийн дэд сайд С.Пүрэв, БНСУ-ын Стратеги, сангийн дэд сайд Юн Сунг Сү, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Павел Королев, БНХАУ- ын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын дарга Юн Зүнгхуа, НҮБ-аас БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч Рената Лок-Дессаллиен гэх мэт олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )