Манай улс Ази номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

БНСУ-ын Инчеон хотноо болсон Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (АНДХХ) буюу Байнгын хорооны 42 дахь хуралдаанаар Монгол Улсыг тус хэлэлцээрт нэгдсэн долоо дахь улсаар батламжилжээ.
Энэ хэлэлцээрт нэгдэн орсон бүх улс оронтой Монгол Улс амжилттай харилцан тохиролцсоны  үр дүнд (APTA)-ийн гишүүн боллоо хэмээн Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Дэд бүсийн газраас мэдээлэл ирүүлжээ. 
Бангладеш, Хятад, Энэтхэг, Лаос, Солонгос, Шри-Ланк улс тус хэлэлцээрийн гишүүд  ба  улс орнууд бүс нутгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон Энэтхэг, Хятад болон Солонгосын  зах зээлд хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдаа хийх бололцоог зохицуулах зорилгоор уг хэлэлцээрийг анх  байгуулж байжээ.
2001-2006 онд АНДХХ-ийн хүрээнд бүс нутагт хийгдсэн худалдаа 50 хувиар нэмэгдсэн бол 2007 оны зөвшилцлийн үр дүнд 10 мянга гаруй төрлийн 4270 нэр бүхий бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top