Энэ оны эхний 9 сарын байдлаар авч үзвэл зэсийн үйлдвэрлэл 542,4 мян.тн буюу 77 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 2,777.0 мян.тн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81 хувьтай байна. Харин нүүрсний үйлдвэрлэл 19,7 сая.тн буюу 76 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 178,2 тэрбум төгрөг буюу 53 хувьтай байна.
Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 6985,1 кг-ийг олборлож 194 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 165 хувьтай байна. Төмрийн олборлолт 4,441.3 мян.тн буюу 60 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 80.6 мян.тн буюу 194 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ашигт малтмалын газар нийт 28,867.32 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 26,281.54 сая төгрөг буюу 90,6 хувь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1,407.44 сая төгрөг буюу 140.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Газрын тосны газар нийт 116,7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 104,7 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба газрын тосны орлого 104 тэрбум төгрөг буюу 104,1 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 2,7 тэрбум төгрөг буюу 134,7 хувийн гүйцэтгэлтэй гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 0 )