”Анод” банкны хохирлыг төрөөс гаргуулах ёстой гэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

“Анод” банкны захирлаар ажиллаж байсан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарт холбогдох хэргийг улсын Дээд шүүх энэ оны долоодугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус шүүхээс Э.Гүр-Аранз, Д.Энх­төр нарт таван жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жил, Ж.Гантулгат 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 248 хувь­цаа эзэмшигчийн есөн тэрбум 249 сая төгрөгийн хохирлыг Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар  шийдвэрлэсэн юм. Хувьцаа эзэмшигчийн есөн тэрбум 249 сая төгрөгийн хохирлыг гурван хүнээс гаргуулах шийдвэр гаргасныг “Анод” банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооноос буруу шийдвэр гаргасан гэж үзэж, улсын Дээд шүү­хийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод ханджээ. Учир нь төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хувьцаа эзэмшигч хохирсон тул хохирлыг төрөөс гаргуулах ёстой гэсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(222.129.240.69) 2013 оны 11 сарын 02

Uls tuluh yostoi

0  |  0
A(202.179.20.228) 2013 оны 11 сарын 01

Shuuhiin shiidver unheerburuu baina...

0  |  0
idsen ni unen tolox ni unen(202.70.34.56) 2013 оны 11 сарын 01

ter 3 iin xorongiig xuraaj toluulexgui uodaa

0  |  0
pkxny(103.23.51.6) 2013 оны 11 сарын 01

Зөвхөн энэ гурвын асуудал биш болохоор, тухайн үед төрийн төлөөлөл оролцсон болохоор төр хариуцлага хүлээж л таараа шүү дээ

0  |  0
pkxny(103.23.51.6) 2013 оны 11 сарын 01

Зөвхөн энэ гурвын асуудал биш болохоор, тухайн үед төрийн төлөөлөл оролцсон болохоор төр хариуцлага хүлээж л таараа шүү дээ

0  |  0
Жагварал(112.72.13.203) 2013 оны 11 сарын 01

Хөөрхий, Гүр-Аранз, Даваа, Энхтөр гурав хувьцаа эзэмшигчдийн хохирлын 9 тэрбум төгрөгөө төлнө гээд өдөрт шоронгийн хоолноосоо нэг нэг зүсэм талх хойшоо тавьдаг л юм гэнэ лээ. Тэгээд орчлон дэлхий сөнөчихгүй бол яваандаа нэг хоёр тэрбум жилийн дараа өрөө төлөх нь төлөх л юм шиг байна лээ. Ийм шийдвэр гаргадаг шүүхийг эрүүл гэж үзэх үү, эргүү гэж үзэх үү.

0  |  0
Top