Манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбар уул уурхайн салбараас дутхааргүй нөлөө үзүүлдэг салбарын нэг. Эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний орлого бий болгодог салбар юм. Мөн энэ салбарын эдийн засагт үзүүлэх оролцоо 2012 онд 14.1 хувь болж буурсан төдийгүй 1.9 их наяд төгөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөдөө аж ахуйн салбарын хувь хэмжээ буурч байгаа хэдий ч 1996-2012 оны хооронд долоо дахин өсч, 286 тэрбумаас нэг их наяд 900 тэрбум хүрсэн ба малын тоо сүүлийн 20 жилд хоёр дахин өссөн байна.
Монголын түүхий эдийн нөөцийг ашиглан хонины ноосоор даавуу үйлдвэрлэх, нүүрснээс мяндас гаргаж авах боломж байгаа юм байна. Ингэснээр үйлдвэрлэлийг бий болгож улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр үзүүлэх юм. Мөн ноосоор барилгын дулаалга хийж эхэлсэн байгаа. Эндээс харахад манай улс заавал уул уурхайгаар баяжина гээд хамаг эрдэнэсээ ухаж, дуусгах гээд дайраад байхаасаа илүүтэйгээр хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж улс эх орноо хөгжүүлэх боломж байгаа санагдах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ярихаас цаашгvй урагшгvй малнууд