Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мянган тонн махны нөөц бэлтгэж, 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, хуваарийн дагуу 100 хувь буцаан төвлөрүүлсэн.
Хэдийгээр нөөцөлсөн мах дээрх гурван хотын хүн амын 1-7 хүртэлх сарын хэрэгцээний зөвхөн 24.0 хувийг хангаж байсан боловч шинэлэг арга барилаар ажиллаж, хяналтыг олон талаас нь тавьсны үр дүнд махны үнийн өсөлтийн эрчим хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны арвдугаар сараас 2013 оны долдугаар сарын хооронд өмнөх оны мөн үеэс хоёр дахин бага байв. Мөн мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны долдугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх таван жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байгаа юм. Энэ нь махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр эхний жилд амжилттай хэрэгжиж, махны үнийн өсөлтийг сааруулсанаас гадна хүнсний бараа, бүтээгдэхүүний агуулахын үлдэгдлээр баталгаажих санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх эхний алхам болжээ.
Харин “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг өнгөрсөн оны есдүгээр сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд 2014 онд нийт 14,0 мянган тонн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулна. Үүнд:
-Дархан хотын “Нөөцийн махны менежер” болох “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тн мах;
-Эрдэнэт хотын “Нөөцийн махны менежер” болох “Эрдмийт” ХХК нь 1000 тн мах;
-УБ хотын “Нөөцийн махны менежер” болох “Эи Эн Ди Эм” ХХК нь 6000 тн мах;
-УБ хотын “Нөөцийн махны менежер”-ээр “Баатарууд тэнгэр” ХХК нь 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худалдан борлуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )