Нэгдсэн Түрүүлэгч Индикатор гэдэг нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой. Тэгвэл манай улсын эдийн засаг 2011 оны 11 дугаар сард мөчлөгийнхөө оргилд хүрч байсан бол НТИ нь түрүүлж 2011 оны 8 дугаар сард оргилдоо хүрч байжээ. НТИ нь түүнээс хойш буурсаар одоо мөчлөгийнхөө ёроол орчимд байсаар байна. НТИ нь 2012 оны 12 дугаар сард ёроолын цэгтээ хүрээд эргээд сэргэх хандлагатай байсан боловч эргээд буурсаар 98.98 болсон нь өмнөх сараас 0.15 нэгжээр, оргилын цэгээс 3.08 нэгжээр бага байгаа юм. Энэ нь Монгол Улсын эдийн засаг урт хугацааны чиг хандлагаасаа дээгүүр байгаа ч, саарч буй мөчлөг нь ирэх 1-2 улиралд царцанги байх төлөвтэйг харуулж байна.
НТИ-ын мөчлөг царцанги байгаа нь энэ сарын индикаторын бүрэлдэхүүн хэсгүүд болох мөнгөний нийлүүлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлт, БНХАУ-руу гаргасан экспортын нийт экспортод эзлэх хувь хэмжээ, төсвийн орлого, нийт импортын хэмжээ болон шинээр олгогдсон үл хөдлөх хөрөнгийн зээл, импортлогдсон ачааны машины тоо хэмжээ зэрэг буурсантай холбоотой гэх мэдээллийг мэргэжилтнүүд өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )