Цалинг нэмэх асуудал төсөв батлагдахаас өмнө шийдэгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны 11 дүгээр сарын 1-8-нд 700 гаруй санал, хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үүний 50 орчим хувь нь эрүүл мэнд, боловсрол, халамж үйлчилгээ, нийслэлийн асуудал байлаа.

Боловсролын салбарын гол асуудал нь сурагчдын дүрэмт хувцас. Дүрэмт хувцас аваагүй байгаа сурагчдын хувьд энэ хичээлийн жилд хуучин хувцсаа өмсөж болно гэсэн мэдээллийг БШУЯ өгчээ.

Эрүүл мэндийн салбарын хувьд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч, ажилтнууд эсэргүүцэл зарлаж байгааг яаралтай шийдэхгүй бол өвчтэй хүмүүс хохирч байгаа талаар “11 11” төвд хэлжээ. Тус төвийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэр гарсан гэсэн хариуг Эрүүл мэндийн яам өгсөн байна. Мөн эмч ажилтнуудын ажлын хариуцлагагүй байдлын талаар гомдол шүүмжлэл ирүүлжээ.

Ирэх онд тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэсэн санал нэлээд ирсэн байна. Хөдөлмөрийн яам “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийж байна. 2014 оны төсөв батлагдахаас өмнө шийдэгдэнэ” гэсэн хариу өгчээ.

Малчдын ноосны урамшууллын мөнгийг хэзээ олгох вэ гэж орон нутгаас холбогдсон байна. ҮХААЯ энэ жилдээ багтаан олгогдоно гэж хариулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanal(183.72.189.8) 2013 оны 11 сарын 09

Bagsh nariin tcaling surgaltiin chanartai holboj egeholon jil ajillaad mash chanargui surgaltaar olon bichig useggui hun gargaad terees tesvees mash ih menge avch idsen bagsh nar bn shuutegeed l tatvar telegchiin mengiig chanargui surgalttai bagsh chadvargui emch nar idej suitgej bn odoo 89 r angi tegssen hun neree bichij chadahgui ih surguuli tegssen hun ergedel bichij chadahgui bnaamongold 21 r zuunii soyoliin dovtolgoog hiih heregtei bolj bn

0  |  0
хариулах(98.210.51.148) 2013 оны 11 сарын 09

Цалин тэтгэвэрийг нэмэхдээ ялгавартай нэмэх хэрэгтэй. Тэр өндөр цалин авдаг эрхтэн дархтангуудын цалинг нэмэхгүй байсан ч болохгүй гэх юмгүй. Хамгийн эхний ээлжинд насны нар нь хэвийсэн ахмадуудаа харж нэмэх дараа нь багш эмч болон боловсрол эмнэлэгийн ажилчдын цалинг нэмэх хэрэгтэй шүү дээ.Энэ нийгэмд хамгийн дор цалин авдаг хүмүүс.

0  |  0
Top