Манай өмнөд хөрш БНХАУ-ын эрх баригчид дотоод эрэлтийг сайжруулахын тулд иргэдийнхээ орлого зарлагыг нэмэгдүүлэх тал дээр олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь дундаж давхаргын иргэдийн тоог нэмэгдүүлэх явдал гэдгийг шинжээчид хэлж байгаа. Энэ хандлагыг дагаад тус улсад байр, машин, Брэнд барааны эрэлт, сургалтын төлбөр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд нэг цагт дунджаар 2400 ширхэг авто машин борлуулагдаж, дэлхийн нэртэй брэндүүд болон том сүлжээ хоолны газрууд салбаруудаа олноор нээж байгаа талаар шинэ мэдээллүүд гарсаар байгаа. Жишээ нь “STАRBUCKS” өөрийн салбараа нэг өдөрт дор хаяж нэгийг нээдэг. Мөн дундаж давхаргын иргэдийн тоо өссөнөөр сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өсөн нэмэгдэж, тэдэнд чиглэсэн үйлчилгээний салбарууд илүү хөгжих боломжтой аж. Тус улсад 2000 оны байдлаар дундаж давхаргын нэг хүнд ноогдох жилийн дундаж орлого 760 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 12,000 ам.долларт хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )