280 тэрбумыг түр “царцаах”-ын цаана улстөрчдийн тоглолт явагдчихгүй биз!

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

Шинэ арвандөрвөн он эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Улстөрчид ирэх оны төсвийг хэлэлцэн батлахад хуулийн хугацаа нь 5 хүрэхгүй хоног үлджээ. Өмнөх засгийг хэт данхайсан төсвийн төсөл парламентад оруулж байсан гэж шүүмжлэх энэ засаг ч өмнөхөөсөө гойд ялгарах ахицгүй том мөнгөний тоотой төсөл оруулж ирсэн. Ямартай ч хуулийн хугацаандаа багтаж төсөв эцэслэгдэн батлагдах ёстой.

 

Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулагчид хэлэхдээ “...Төсвийн тухай хуульд заасан төсвийн үндсэн зарчмуудыг баримталж  нийгмийн эмзэг бүлгийг хэт ядуурлаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, цалин хөлс, төсвийн хөрөнгийг оновчтой, зүй зохистой хувиарлах замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн баталгааны асуудлыг салбар бүрт өөрөөр тогтоож, тухайн нэг салбарыг онцгойлон нэмэгдүүлдэг явдлыг зогсоож нийтлэг нэг байлгах, тавтарын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгаж татварын бодлогоор дамжуулан орлогын тэгш хувиарлалтыг хангах, Хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэнтэй уялдуулан зарим төрлийн халамжийн шинжтэй арга хэмжээний давхардлыг арилгах, хөрөнгийг оновчтой зарцуулах зорилгоор зарим хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтыг бууруулахаар тусгасан” гэж байгаа.

 

Гол нь нөгөө бүсээ чангалах учиртай гэх агуулга энэ жил ч дахиад л давтагдаж байгааг УИХ дахь АН-ын бас МАН-ын бүлгийн байр сууриудаас харж болно. УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийхдээ “... Юун түрүүнд хөрөнгө оруулалтын зардлаас төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, автомашин худалдан авахад зориулсан тэвчиж болох хөрөнгийн зардлыг хасах,  гадаад, дотоод томилолтын  болон төвлөрсөн арга хэмжээний зардлыг эргэж нягтлах ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Харин цалин нэмэхтэй холбоотой асуудлыг инфляцийн  төвшинтэй уялдуулах нь зөв гээд байгаа.

 

Мөн  он дамжихаар хэрэгжиж буй хэдий ч зураг төсөв нь өөрчлөгдсөн, төсөвт өртөг нь нэмэгдсэн, санхүүжилтийнхээ ихэнх хэсгийг авсан боловч гүйцэтгэл нь хангалтгүй байгаа, ижил төстэй барилга байгууламжуудаас үнийн хувьд хэт өндөр, ялгамжтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллага, шинжээчдээр дүгнэлт гаргуулж зайлшгүй нарийвчлан хянах шаардлагатай гэсэн саналыг Үндэсний Аудитын газраас ирүүлсэн  байгааг тэд хэлж буй. Тиймээс “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолийн 1 ба 2 дугаар хавсралтад заасан нийт 289 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудын төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа удааширсан, нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний Аудитын газраас ирүүлсэн судалгааны урьдчилсан дүн эдгээр барилга байгууламж, объектуудын талаар ул суурьтай судалж мэргэжлийн байгууллага, шинжээчдээр нарийвчилсан дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа тул холбогдох 180 гаруй барилга байгууламжуудын санхүүжилтийг түр царцаах нь зөв гэдэг дээр тогтоод буй.

 

Хэрэв энэ дагуу төсөл хуульчлагдан батлагдвал тун нааштай юм болно. 280 тэрбум төгрөгийн асуудал энд яригдаж байгаа. Гэхдээ эдгээр обьектуудын өртөг зардал өссөн шалтгааныг ҮАГ болон Авлигатай тэмцэх газраас эцэслэн тогтооны дараа ирэх  оны нэгдүгээр улиралд тодотгол хийх замаар санхүүжилтийг нь шийдэх талаар яригдаж буй. Тэгэхээр 208 тэрбум төгрөгийг төсөвт ямар нэг байдлаар тусгуулчих гээд байгаа эдгээр обьектуудын ажлыг түр царцаахын цаана бас эрх баригчдын тоглолт явж байгааг үгүйсгэхэд эрт л байна.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.20.209) 2013 оны 11 сарын 11

Tusbiin mungiig darga nar zohitsuuldagaas engiin alban haagch nar medehgui . uursduusuu aldaagaa hai gej helie

0  |  0
zochin(202.179.20.209) 2013 оны 11 сарын 11

Tusbiin mungiig darga nar zohitsuuldagaas engiin alban haagch nar medehgui . uursduusuu aldaagaa hai gej helie

0  |  0
Top