Тавантолгой, Оюутолгойн дэд станцуудын барилга угсралтын ажлыг хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

 

Засгийн газраас бүс нутгийг тасралтгүй, найдвартай, чанартай цахилгаан эрчим хүчээр хангах чиглэлээр 2013 онд томоохон зорилт тавьсны дагуу Эрчим хүчний яамнаас аймгийн төвүүд болон сум суурин газруудад шинээр эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барих, тэдгээрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгээд байна.

Мандалговь – Тавантолгой – Оюутолгой 220кВ-ын хоёр хэлхээт 400км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110 кВ-ын Чойр, Мандалговь дэд станцуудын өргөтгөл, шинэчлэлт, шинээр баригдсан Тавантолгой, Оюутолгойн дэд станцуудын барилга угсралтын ажлыг хүлээн авах ажиллагаа Өмнөговь аймагт боллоо. Энэхүү төсөл арга хэмжээг “М-Си-Эс интернейшнл” ХХК гүйцэтгэж Мандалговь – Тавантолгой  220кВ-ын хоёр хэлхээт 250км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын “Чойр” дэд станцын Мандалговь 110кВ-ын гаргалгааны шинэчлэл, 110 кВ-ын “Мандалговь” дэд станцын өргөтгөл, 110 кВ-ын Тавантолгой дэд станцыг шинээр барьж байгуулсан бол 2012 оны 08 дугаар сараас Тавантолгой –Оюутолгой 220кВ-ын хоёр хэлхээт 138км цахилгаан дамжуулах агаарын шугам, Оюутолгой дэд станцыг шинээр барьж дуусгалаа.

Уг төсөл арга хэмжээний бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дээрх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэнээс гадна Улаанбаатар – Мандалговь – Тавантолгой – Оюутолгой     220кВ-ын хоёр хэлээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын томоохон зураг төслийг монгол инженерүүд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөд байна. Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг төрийн өмчид хүлээлгэн өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top